“ОРГИЛ” СПА МАССАЖНЫ ГАЗАРТ ОХИД БҮСГҮЙЧҮҮДИЙГ БИЕИЙГ ҮНЭЛҮҮЛЖ БАЙГААДД БАРИГДЖЭЭ

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах массажны газар эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлсэн хэрэг энэ сарын 15-нд гарчээ. Тодруулбал, тус хорооны нутаг дэвсгэрт орших “Оргил” гэх спа массажны газарт 00:40 цагийн үед биеэ үнэлэлт зохион байгуулж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

 

Дуудлагын дагуу алба хаагчид шалгахад Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд оршин суух 27 настай эмэгтэй Ц нь хууль бусаар массажны газар ажиллуулж, улмаар эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт оруулсан байжээ. Уг хэргийг Баянгол дүүргий цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан