Автобус дэлбэрч, 15 хүн амиа алджээ

Пакистаны Пешавар мужид хөдөлгөөнд оролцож байсан ажилчдын автобус гэнэт дэлбэрсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас 15 хүн амиа алдаж, 30 хүн гэмтэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Цагдаагийнхан дэлбэрэлтийн дараа уг автобустай ойролцоо явж байсан зорчигч тээврийн автобусуудад шалгалт явуулжээ.

 

“Уг дэлбэрэлтийг алан хядагч талибанчуудад үйлдсэн” гэж Пешавар мужийн захирагч мэдэгджээ. Хэргийн газраас талибанчуудын өргөн ашигладаг тэсрэх бөмбөгний хэлтэрхий олдсон байна.

 

Талибанчууд өнгөрсөн 2014 оны арванхоёрдугаар сард  Пешавар мужид байрлах цэргийн албан хаагчдыг суралцдаг дунд сургуулийг барьцаалж, 140 хүүхдийн аминд хүрсэн билээ. Тус бүлэглэл халдлага үйлдсэн шалтгаанаа Малала охин Нобелийн шагнал хүртсэнтэй холбон тайлбарласан юм.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: shuud.mn

Шинэ мэдээ

NBA-н эргэн тойронд

Өчигдөр, 16:48
  • Зочин
    БОЛЬЁ ОО
    • 16 March 2016 18:13