Цагдаагийн ахмад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний аминд хүрчээ

 

Замын цагдаагийн газрын ажилтан, цагдаагийн ахмад З энэ сарын 10-нд 21.00 цагийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигчийн аминд хүрсэн хэрэг гаргажээ.

 

Тодруулбал, Баянгол дүүргийн хоёрдугаар хороо буюу 25 дугаар Эмийн сангийн замаар уруудаж явахдаа зам хөндлөн гарч байсан өндөр настай иргэнийг дайрсны улмаас хохирогч газар дээрээ амьсгал хураажээ. ЦЕГ-ын эх сурвалжийн хэлж буйгаар “Цагдаагийн байгуулагын алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, жолоодсон тохиолдолд ажлаас хална” гэсэн дүрэм байдаг гэсэн юм.

 

Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийн ахмад З-г ажлаас нь чөлөөлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: zaluu.com

Шинэ мэдээ
  • Зочин
    юу гэхэв?
    • 14 March 2016 19:16