АЙМШИГТАЙ ТОМ ХАРХ ЛОНДОНЧУУДЫГ АЙДАС АВТУУЛАВ

Jams Green хэмээгч цахилгаанчин эр энэхүү аварга том хархыг Лондон хотын Hackney Downs хэмээх орон сууцны хорооллын бутан дотор үхсэн байхыг нь олсон байна. Түүний хамтран ажиллагч Tony Smith зургийг нь авч олон нийтийн сүлжээнд байрлуулсанаар нэлээдгүй шуугиан үүсгээд байгаа ажээ.

 

Түүний баталж буйгаар энэ аварга харх нь түүний гэрийн тэжээвэр муур болон нохойноос ч том гэнэ. "Бид түүнийг зүгээр хогийн саванд хийх гэж байсан юм. Гэнэт зургийг нь аваад хүмүүст үзүүлэе гэж шийдсэн юм. Хүмүүс ийм том харх байдагт итгэхгүй нь дамжиггүй гэж бодсон” хэмээн Tony хэлсэн юм. Энэхүү аймшигт аварга том хархыг олсон газар хүүхдийн тоглоомын талбайтай ойрхон байсан гэнэ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: TIMES.MN

Шинэ мэдээ
Их уншсан