Солонго мэдээллийн төв түүхэн шинэ хуудсыг бичиглэлээ

Хятад, Монгол хоёр улсын нөхөрсөг харилцаа дэлгэрч буй цэцэг адил улам өргөжин тэлж буйн тод нэгэн илрэл буюу “Хятад, Монголын анхдугаар экспо” Хөххотноо амжилттай болж өндөрлөлөө. Хоёр улсын харилцаанд мэдээ мэдээллийн шугамаар холбох гүүр болж байдаг Өвөр Монголын Солонго мэдээллийн төвөөс энэ удаагийн үзэсгэлэнд онцгой ач холбогдол өгч ажилласан юм. Улмаар аравдугаар сарын 23-наас 27-ны өдрийг хүртэл Монгол Улсын сэтгүүлч, найруулагчидтай хамтарсан сурвалжлага ба тусгай сурвалжлага, ярилцлага, видео бичлэг, нэвтрүүлэг зэргийг шуурхай бэлтгэж, нийт 180 хамтарсан мэдээллийг мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэн уншигчиддаа өргөн барьлаа. Үүгээрээ хоёр улсын сэтгүүлч, найруулагчдын хамтран ажилласан анхны амжилттай ажлын жишээ болж чадсан юм.

 

Солонго мэдээллийн төвөөс “Хятад, Монголын анхдугаар экспо” ба түүнтэй холбоотой салбаруудын бүхий л үйл явц дахь цаг үеийн мэдээ мэдээллийн тал дээр онцгойлон анхаарч, ажлын тусгай баг гаргаж шуурхай ажиллалаа. Тус төвийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын хамт олон, мөн Монгол Улсын Бизнесийн мэдээ сонин, МGL сайтын мэргэшсэн сэтгүүлч, найруулагч нар Хөххотноо хүрэлцэн ирж,  Монгол Улсаас Солонго мэдээллийн төвд уригдан ажиллаж буй сэтгүүлчид хийгээд тус төвийн сурвалжлах багийнхантай, Өвөр Монголд суралцаж буй Монгол Улсын оюутны сайн дурын идэвхтнүүд зэрэг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг болж идэвхтэй ажиллалаа.

 

Долоо хоног тутамд нэг удаа дөрвөн нүүрээр хэвлэгддэг “Солонго” сониныг энэ удаад “Хятад, Монголын анхдугаар экспо”-д зориулан Тусгай дугаар бэлтгэж, өдөр бүр найман нүүрээр хэвлэн уншигчдын хүртээл болгосон юм. Тусгай дугаарт үзэсгэлэнгийн эргэн тойрон дахь цаг үе, үйл явдлын мэдээ мэдээллийг халуун цэг дээрээс нь цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж байв. Үүний зэрэгцээ бүх мэдээллээ “Солонго” мэдээллийн цахим хуудас, АРР, “SLGМТ” wеснат меdiа аррliсатiоn зэрэг сувгуудаараа дамжуулан мэдээ мэдээллээ цаг тухайд нь цацаж, олон нийтэд хүргэж байлаа. 

 

Солонго мэдээллийн төвөөс “Хятад, Монголын анхдугаар экспо”-д зориулан Монгол Улсаас Өвөр Монголд суралцаж буй оюутан залуусыг сайн дурын идэвхтнээр урьж ажиллуулсан нь мөн яахын аргагүй нэгэн бүтээлч санаа байлаа. Үзэсгэлэнгийн таван өдрийн хугацаанд “Солонго” мэдээллийн төвийн логотой малгай, цамцаар жигдэрсэн эдгээр ажилсаг хичээнгүй оюутнууд маань Солонго мэдээллийн төвийн багийнхантай хамтран нойр, хоолоо умартан ургах нартай уралдаж, өглөө бүр хэвлэх үйлдвэрээс 1500 ширхэг сонин угтаж аваад Олон улсын үзэсгэлэнгийн ордныг зорьж, Монгол Улсын уншигчид, төлөөлөгчдийн гарт түгээн хүргэж байлаа.

Солонго мэдээллийн төвийн бэлтгэсэн мэдээлэл, сурвалжлагууд цаг хугацааны хувьд хамгийн түрүүнд Монгол Улсын уншигчдад хүрсэн, тэднийг шуурхай мэдээллээр хангасан гэдэг утгаараа бусад хэвлэл мэдээллийнхэнд мэдээллийн эх сурвалж болж байсан нь бас нэгэн давуу талыг харуулсан юм. 

 

Тус төв нь “Хятад, Монголын анхдугаар экспо”-д мэдээллийн салбарын хувиар оролцож, таван хоногт 120 цагийн туршид нэгэн зорилгын дор нэгдэн, анх удаа Монгол Улсын сэтгүүлчид, найруулагчидтай хамтран ажиллаж, мэдээллийг газар дээрээс нь хамгийн түргэн шуурхай хүргэж чадаснаараа БНХАУ-ын хэвлэл мэдээллийн түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг бичиглэж хоёр улсын нөхөрлөл, ойлголцолд жинтэй хувь нэмэр оруулж чадлаа.

 

Нийтлэл: Н.АЛТАН-УУЛ, Л.НАРАНХҮҮ

Эх сурвалж: "Солонго сэтгүүл"

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан