Яам, тамгын газрын дарга нартай цахим хурал хийлээ

Яам, тамгын газрын дарга нартай цахим хурал хийлээ

Сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гаригт зохион байгуулдаг “Хариуцлага, хяналт хэрэгжилт” цахим хурлын эхэнд энэ сард зохион байгуулсан сайн ажлуудыг нэрлэлээ.
 
Улаанбаатар-Толгойт өртөө хоорондын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор 3,4 км замыг шинээр барьж, 4 газарт зорчигчийн зогсоол байгуулж төмөр замын автобус хөдөлгөөнд ашиглаж эхэлсэн нь цаг хугацаа, зардал хэмнэсэн сайн ажил болжээ. Мөн “Гудамж” төслийн хүрээнд Цэцэг төвийн уулзварыг Чингисийн өргөн чөлөөтэй холбосон, 100 айлын уулзварыг 4 замын уулзвар болгосон, Гандангийн гудамжны тохижилтын ажлыг хийж эхлүүлээд байна. Дулааны III цахилгаан станцын 50 МВт-ийн өргөтгөлийг хүлээж авснаар манай улсын эрчим хүчний салбарт сүүлийн 25 жилд хийгдээгүй бүтээн байгуулалт болсон. Энэ ажилд Чингис бондын хөрөнгөөс 35 сая ам.доллар зарцуулснаар Чингис бондоос 20 мянган айл өрхөд элч дулаан, гэрэл цахилгаан болж очлоо зэрэг мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг хийлээ.
 
Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн төслийн санхүүжилт хэрхэн явагдаж байгаа талаар даваа гаригт болдог “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэрэгтэйг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.      

2014 онд 4 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Өнгөрсөн өдрүүдэд Ерөнхий сайд Дорнодын замын ажилтай танилцсан бөгөөд 80 орчим км замын ажлын гүйцэтгэл хэрхэх нь тодорхойгүй байна. Тиймээс энэ асуудлаар салбарын яам, агентлагийн удирдлагуудтай өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд уулзалт зохион байгуулахаар болжээ. Өмнөговийн зам  есдүгээр сард, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн замууд аравдугаар сард ашиглалтад орно гэсэн мэдээллийг Зам, тээврийн яамны удирдлагууд цахим хурлын үеэр өглөө.
 
Ирэх найм, есдүгээр сард БНХАУ, ОХУ-ын дээд хэмжээний айлчлалууд болно. Эдгээр айлчлалын бэлтгэлийг хангаж ажиллах, сум, аймгийн ойн наадмууд энэ долоо хоногт болоод өндөрлөж байна. Тиймээс өнөөдрөөс хадлан тэжээл бэлтгэх, өвлийн бэлтгэл, автозамын хяналтад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Мөн ирэх наймдугаар сарын 15 гэхэд 2015 оны төсвийн төслөө Сангийн яаманд хүргүүлсэн байх ёстой. Төсвийн урсгал зардлыг бууруулж, хэмнэлтийн горимд ажиллаж байна. 2015 оны төсвийн урсгал зардлыг энэ оныхоос нэмэгдүүлэхгүй байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг яам, тамгын газрын удирдлагуудад үүрэг болголоо

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан