Монголын хоккейчид Сингапурын шигшээг 11:0-ээр бут ниргэв

"ASIAN CHALLENGE CUP-2016"-д оролцож байгаа Монгол Улсын хоккейн шигшээ баг эхний тоглолтоо Сингапур улсын эсрэг хийж 11:0 ээр бут ниргэлээ.

Сингапурын шигшээ багийн хувьд Канад улсаас гурван ч том мэргэжилтэнг шигшээ багтаа урин ажиллуулж байгаа ч Талын хөх чононууд тэдэнд хичээл заалаа.

Монголын шигшээ багаас Алтангэрэл 4 гоол, Баярсайхан 2 гоол, Ган-Очир 2 гоол, Мишигсүрэн 2 гоол, Шинэбаяр 1 гоол хийж гайхалтай ялалтыг байгууллаа. Манай баг Сингапурын хаалга руу нийтдээ 54 удаа цохисон бол өрсөлдөгчид 13-хан удаа цохисон статистик үзүүлэлттэй байна.

Тоглолт бүрийн дараа олгодог MVP шагналыг Б.Эрдэнэсүх хүртсэн байна.

Манай шигшээ баг энэ тэмцээний хамгийн хүнд учраа болох Арабын Нэгдсэн Эмират улсын шигшээ багтай энэ сарын 16-нд тоглоно.

Монголын багийн бүрэлдэхүүнийг сонирхуулбал:

Багийн ахлах дасгалжуулагчаар А.Мэргэн, дасгалжуулагч О.Энхбаяр, С.Өлзийбаяр, багийн ахлагчаар Б.Даваасамбуу, албаны хүнээр Б.Жавхлан, М.Отгонбаяр нар багийн бүрэлдэхүүнд багтжээ. Шигшээ багийн дараа, дараагийн тоглолтод амжилт хүсье.

                                                                                   Эх сурвалж: Ice Hockey Fans-Mongolia

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан