Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн нялх амраг Г.Сарангэрэлд 1.6 жилийн хорих ял оноожээ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн нялх амраг Г.Сарангэрэлд 1.6 жилийн хорих ял оноожээ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдоод байсан, Насанд хүрээгүй хүүхдүүдтэй нийлж, хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан гэх хэрэгт сэжиглэгдэн, шүүгдэж буй Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох шүүх хурал өчигдөр дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд боллоо.

Хуралдаанаар Г.Сарангэрэл нарыг  хар тамхи хэрэглэсэн хадгалсан хэрэгт буруутгаж, Г.Сарангэрэлд 1.6 жилийн хорих ял, Гэрэлд 1.8 жил, Энэрэлд 1.2 жилийн хорих ял оноож, тэнсэн харгалзах, Отгончимэгт 1.1 жилийн хорих ял оноосон ч насанд хүрээгүй учир ялыг нэг жилээр хойшлууллаа.

Харин тэдэнд хар тамхи борлуулсан Халиунд 7 жилийн хорих ял оноож, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Г.Сарангэрэл нар нь өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байна. Мөн

Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна хэмээгээд давж заалдана гэж мэдэгдлээ.

Энэхүү хэргийг шүүх хурал өмнө хоёр удаа товлогдсон ч өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаагүй, шүүгчээс өмгөөлөгчид татгалзсан гэх шалтгаанаар хойшлогдсон юм. Мөн энэхүү хэргийн таван шүүгдэгчийг шүүхийн шийдвэрт нөлөөлж болзошгүй гэж үзэн цагдан хориод байсан юм.

 

Б.Мөсөн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ