"Химийн цом" тэмцээнд манай боксчид түүхэн амжилт гаргалаа

ХБНГУ-ын Halle(Saale) хотод 43 дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Химийн цом" олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнд 18 орны 122 тамирчид оролцлоо. Энэ тэмцээнд оролцож байгаа тамирчдын 70% нь РИО -2016 Олимпийн наадамд оролцох эрхээ авсан тамирчид байгаа бөгөөд энэ нь энэ тэмцээний чанарыг тодорхойлж байна. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн 8 тамирчин оролцсоноос гурван алт, нэг мөнгөн медаль хүртэн түүхэн амжилт үзүүллээ. 

Өчигдөр манай дөрвөн ширэн бээлийтэн аваргын төлөө шалгаран үлдсэнээс Г.Ган-Эрдэнэ, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нар өрсөлдөгчөө ялж эх орныхоо төрийн дуулалыг эгшиглүүлсэн байна.

 

Манай ширэн бээлийтэнүүдээс 49 кг-д жинд тулалдсан Г.Ган-Эрдэнэ болон 52-кг-д  Х.Энх-Амар нар нутгийн боксчидыг ялан аваргалсан бол 56-кг-д  Э.Цэндбаатар Хятадын тамирчинг буулган авчээ. Мөн 64кг-д Б.Чинзориг Их Британы боксчинг ялсангүй.

 

Ширэн бээлийтэнүүд маань тун удахгүй болох олимпын эрх олгох тэмцээнд амжилттай оролцож Риог байлдан дагуулах эрхээ авах биз ээ. 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ