АН-ын генсек МАН-ын генсект "5-0"-оор цэвэр тавиулчихлаа

АН-ын генсек МАН-ын генсект "5-0"-оор цэвэр тавиулчихлаа

Сэтгүүлч Г.Отгонбаяр МАН-ын болон АН-ын генсекийг урьж байр суурийг нь сонирхсон нь олон хүний анхаарал татаж байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр Монгол Улсад нүүрлээд байгаа улс төр, эдийн засгийн хямралыг судалгаа, тооцоон дээр үндэслэн ул суурьтай ярьсан бол АН-ын генсек Л.Эрхэмбаяр судалгаа, тооцоо муутай бараг л хар цээжнийхээ бангаар ярьчихав уу даа гэсэн бодол төрүүлэв.Бүр тодруулбал, АН-ын генсек маань ард түмнийхээ зовж зүдэрсэн байдлаар тохуурхсан маягтай "Дөрвөн жилийн өмнөхөөс амьдрал дээшилсэн.

Монголын ард түмэн сайхан амьдарч байгаа" гэсэн маягтай юм ярьж суугааг ард түмэн ойлгосонгүй. Харин нөгөө талд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат "2012 онд МАН 17 хувийн өсөлттэй эдийн засгийг АН-д хүлээлгэж өгсөн.

Энэ өсөлт Монгол Улсын айл өрх бүрт, иргэн бүрийн халаасанд мэдрэгдэж эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн эдийн засгийн хямрал мөн л иргэн бүрийн халаасанд эерэгээр биш эсрэгээрээ мэдрэгдэж эхэлж байна" гэсэн юм. Үнэхээр МАН-ын генсекийн хэлснээр 17.6 хувьтай байсан эдийн засгийн өсөлт эерэгээр ард түмэнд мэдрэгдэж эхэлсэн сайхан цагийг дурсан ярих хүн цөөнгүй бий.

Тэгвэл АН-ынхны "ачаар" 2.4 хувь болтлоо буурсан эдийн засаг эсрэгээрээ ард түмэнд мэдрэгдэж эхэлснийг ярих хүн ч цөөнгүй байдаг. Энэхүү хоёр харьцуулалтаас харвал Монгол Ардын Намынхан, тэр дундаа гал тогоог нь ахлан ажиллаж буй Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ард түмний амьдрал дунд орон ажиллаж байгааг харж болно.

Нөгөө талд эрх баригч намын генсек Л.Эрхэмбаяр албан тасалгааны цонхоор ард түмний амьдралыг дүгнэж, машин нь бензинтэй, ходоод нь хоолтой, хүүхдүүд нь талхтай байгаа юм байна гэсэн дүгнэлтийг хийж суугаа нь эмгэнэл ч юм шиг...
 

"2020 он гэхэд Улаанбаатар хот утаагүй болно" гэдэг үгийг ярилцлагын дундуур Л.Эрхэмбаяр генсек унагасан байх юм. Угтаа АН-ын Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан Н.Алтанхуяг "Хоёр жилийн дараа утаа багасахгүй бол надтай хариуцлага тооцоорой" гээд 2012 онд хэлж байсан санагдана.

Гэтэл АН-ын албан бус генсек 2020 он яриад, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга нь 2020 гэхэд Монгол Улс сайхан хөгжинө, тэр болтол бүсээ чангалаад байж бай гэсэн утгатай зүйл ярьж ард түмнээрээ даажигнаад байгаа нь эрх баригчдыг үнэндээ л муухай харагдуулж байна. Бүр болоогүй улсын Ерөнхийлөгч нь Хөвсгөл аймагт морилж очоод иргэдтэй хийсэн уулзалт дээр "Бид та нарт сайхан амьдрал амлаж ардчиллыг бий болгоогүй.

100 жилийн дараа ч бахь байдгаараа л байна. Бид та нарт үг хэлэх эрх чөлөөг олгосон нь хангалттай" гэсэн утгатай зүйл ярьж суухыг бодоход бидний ардчилал гэж хөөрцөглөсөн он жилүүд зүгээр л "дүр эсгэсэн ардчилал" байж таарав. АН-ын албан бус генсек ч үүнийг үгүйсгэсэнгүй. Тэрбээр "АН бонд ч босгоно, өрөө ч төлнө, улс орноо ч хөгжүүлнэ" гээд яриад сууж байгаа нь "Бид нар өр тавьж түрийвчээ зузаална, ард түмэн бидний өрийг төлнө" гэсэнтэй агаар нэг.

Өнөөдрийн Монгол Улсад нүүрлэсэн эл үзэгдэл 1996-2000 оны хооронд бас тохиож байсныг МАН-ын генсек Ж.Мөнхбат Л.Эрхэмбаяр даргад эвтэйхэн сануулчих шиг болсон юм. Тэрбээр "Монголын сүүлийн 26 жилийн түүхийг авч үзвэл 1996-2000, 2012-2016 онд хоёр удаа улс орны эдийн засаг хүнд байдалд орлоо" гэжээ. Үнэхээр 1996-2000 оны хооронд тухайн үеийн МАХН-ын арай гэж босгосон эдийн засгийг АН-ынхан төр барих хугацаандаа элгээр нь мөлхүүлснийг түүх гэрчилнэ. Өнөөдөр тэрхүү түүх яг давтагдаж байгаа нь АН-ынхны арчаагүйнх үү, ард түмэн бидний буруу сонголтынх уу...?

Улаан цагаан хууль зөрчөөд Үндсэн хуулийн цэцийн даргыг албан тушаалаас нь огцруулсныг хуулийн гаргалгаатай, баримт нотолгоотой, цаадах эрх ашиг нь юу вэ гэсэн тооцоотой МАН-ын генсек Ж.Мөнхбат ярилаа. Харин АН-ын генсек Л.Эрхэмбаяр "Бид хууль зөрчөөгүй. Цаана нь ямар ч эрх ашиг байхгүй" гэсэн шүү юм яриад сууж байх юм.

 УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд хуулийг өмнөө сөхрүүлж, УИХ-ын танхимыг яаж хувийн компаниа удирдаж байгаа юм шиг ашиглаж болдогийг яруу тодоор харуулсныг ард түмэн цэнхэр дэлгэцээрээ харж суусан.
 

Ер нь мань эрх баригчид монголчуудыг "тэнэг" гэж боддог бололтой. АН-ын дарга нь эцэг хуулийг элгэн садан хуультай нь зөрчсөөр байхад АН-ын албан бус генсек нь хууль зөрчөөгүй, бараг зөрчсөн ч яадаг юм гээд яриад сууж байгаа нь улстөрч хүний ёс суртахуун мөн үү? АН-ын генсек Үндсэн хуулиа, бусад хуулиа судалж мэддэггүй, хуулийн зөвлөхгүй болж таарах нь...

Сэтгүүлч Г.Отгонбаярын хоёр том намын генсектэй хийсэн ярилцлага нийгмийн хүлээлтийг нэг мөсөн шийдчихлээ. Сонгуулиар яах вэ гэсэн хэсэг хүний сонголтыг цэгцэлчихлээ. МАН-ын генсек Ж.Мөнхбат бодит амьдрал дээр суурилсан судалгаатай ярьсныг ард түмэн хийгээд улстөрч судлаачид онцлон тэмдэглэжээ. Тэгвэл АН-ын генсек Л.Эрхэмбаяр ард түмний нуруун дээр зузаалсан зовлонгоо нимгэлэх бус харин ч тэрхүү зовлонгоор нь тохуурхсан маягтай ярьсан нь ард түмэнд үнэхээр таалагдсангүй. Товчхондоо, АН-ын албан бус генсек МАН-ын албан ёсны Ерөнхий нарийн бичгийн даргад "5-0"-ээр цэвэр тавиулчихлаа.

Эх сурвалж: zaluu.com

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан
  • Зочин
    Neeree unen sh deee, ARdiin nam zasag barij baihad yadaj dansandaaa hadaglamjtai, mashin duuren benzintei l yavdag bailaa, Muu AN-iihn oorsdooo hulgailj ideh argaa bur nariin sain bolovsruulj ard tumenee orond oruuj otond barigduulj elegeer ni molhuulchihlee sh dee. Tatvar neree bidniigee tsom hoosolj oorsdoo bayajaad baidag lalaruudiig dahij bitgii songooroi
    • 12 March 2016 11:31
  • Зочин
    17%ийн өсөлт гэж л их ярих юм. Тэр өсөлт юу болж үлдсэн юм бэ.
    • 12 March 2016 13:04
  • Зочин
    TUHAIN UED E;IIN ZACAG SERGEJ BSAN BAIH BID TETGEBEREE ABCH CHADAHGYI .AN[NII GADNA DUGAARLAAD L ZOGCOJ BAISAN UE BIZDE
    • 12 March 2016 14:58
  • Зочин
    17 хувийн өсөлттэй эдийн засгийн үед хөгшид тэтгэвэрээ авах гэж үхэн хатан дугаарлахуу.халамж авдаг иргэд иргэд хонон өнжин дугаарлаад мөнгө дууссан гэдгийг дуулаад урамгүй буцахуу.зам нь там болж тээврийн хөдөлгөөн хэдэн цагаар зогсохуу.сонгуулд амалсан мөнгөө өгөх гэж хэдэн тэрбумаар нь зээлэх үү.тавьсан өрөө та нар төлсөн билүү Мөнхбатаа
    • 12 March 2016 16:11
  • Зочин
    17 хувийн нүүрсний үнийн өсөлтөөс үүссэн өсөлтийг МАН ашиглаж чадаагүй. Энэ өсөлт баячуудад очсон юмаа хөө. Гайхуулах хэрэггүй.
    • 13 March 2016 16:38