"Азийн Топ модель" шоуны оролцогч загвар өмсөгч С.Төгс үхэх шахжээ

"Америкийн шилдэг топ модел" телевизийн шоу нэврүүлгийн албан ёсны эрх бүхий "Азийн шилдэг топ модел" шоунд Монгол Улсын загвар өмсөгч С.Төгс оролцож байгаа.

 

С.Төгс урдчилсан шалгаруулалтыг амжилтай давж, шилдэг 14-т багтаж шоунд оролцох эрхээ авсан байна.

 

Түүний хувьд эхний өдрийн шалгаруулалтад шилдэг 14 загвар өмсөгчдөөс зургаад бичигдсэн аж. Харин дараагийн шалгаруулалт шилэн бөмбөлөгт доторх зураг авалт байсан бөгөөд С.Төгс энэ үеэр багагүй сандарчээ. С.Төгс энэ тухайгаа "Анх удаа нүдний урдуур бүх амьдрал минь зурайгаад ингээд үхдэг юм байжээ гэж бодсон. Өндрөөс айх айлтаа давах гэж хичээсэн зураг байлаа. 5 минутанд айдсаа давах гэж, хажуугаар нь ухаан алдчихгүй шиг авахуулахыг хичээгээд үр дүн тиймхэн байлаа. Гэхдээ яахав дээ, эргээд харахад энэ үеийг их санаж байна шүү" гэжээ.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан