Ерөнхийлөгчид Байгаль орчны иргэний зөвлөлийнхөн ил захидал илгээжээ

Ерөнхийлөгчид Байгаль орчны иргэний зөвлөлийнхөн ил захидал илгээжээ

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Ш.Дамдинсүрэн, Гамшгаас хамгаалах үндэсний төвийн тэргүүн Ж.Ганбаатар нар Сүхбаатар аймагт ураны хууль бус, тусгай зөвшөөрөл олгосон асуудлаар хэвлэлийнхэн хандлаа.

  Францийн “Арева Монгол” компанийн Сүхбаатар аймагт эзэмшиж байгаа ураны лицензийн асуудлыг сөхсөн юм.   “Арева Монгол” ХХК-ийн Эрик Ди Сизи гэгч Сүхбаатар аймгийн долоон сумын нутагт цацраг идэвхт ашигт малтмалын 26 тусгай зөвшөөрөл анх авчээ. Тухайн үед ураны тухай хууль байгаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн дагуу дээрх тусгай зөвшөөрлийг олгосон юм байна. Гэхдээ  Ашигт малтмалын тухай хуулийн олон заалтыг зөрчсөн гэж тэд үзэж байгаа аж.  2008 оны долдугаар сарын 9-22-ны хооронд лиценз бөөндөж авахдаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хийлгэж санал авах ёстой байтал тус хурлыг хийгээгүй. Түүнчлэн байгаль хамгаалах төлөвлөгөөгөө холбогдох албаны хүмүүс, байгууллагад танилцуулаагүй гэнэ.

Гэтэл тус компани Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Асгат, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сумд дахь хайгуулын лицензүүдээ сүүлчийн удаа буюу 9 жилийн хугацаагаар өнөөдөр сунгуулах гэж байгаа аж. Тиймээс  гурав дахь удаагийн сунгалтыг хийхгүй байхыг тэд уриалсан юм. Мөн Гамшгаас хамгаалах үндэсний төвийн тэргүүн Ж.Ганбаатар “Арева Монгол”-ын хууль бус үйлдлийг таслан зогсоох тал дээр төр засаг юу ч хийхгүй байгааг хэлж байсан юм.  Хурлаар Монголын байгаль орчны иргэний зөвлөл, түүний 700 гаруй гишүүн байгууллагын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандсан нээлттэй ил захидлыг танилцуулсан юм. Тус захидлаар дамжуулан Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж байгаа аж.

Шаардлагад:   Нэгдүгээрт, улс орны эдийн засагт учирч байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын 100 хоногийн хөтөлбөр хэрэгжиж, улс төрчид эрх зүйн орчноо тогтвортой болгочихвол гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөн, бүх зүйл сайхан болох тухай сурталчилж байна. Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног нэрээр хаацайлан далимдуулж уул уурхайг аврах нэрийн дор байгаль орчноо сүйтгэж байна. Уул уурхай бол тодорхой хугацаанд эдийн засгийн өсөлтийг бий болгодог ч байгаль орчин, хүний эрүүл, аюулгүй амьдрах орчинд арилшгүй сөрөг нөлөө үлдээдэг, эргээд хэдэн тэрбумаар нь зарцуулаад ч аврах боломжгүй байгаль орчны аймшигт сүйрэл үлдээдэг. Ганц уул уурхайгаар эдийн засгийг аварна гэдэг бол өрөөсгөл ойлголт, үүнд бухимдаж байна.

Хоёрдугаарт, Үндэстэн дамнасан корпарациудын лоббид хэт автаж, ураны лицензийн замбараагүй олголтыг дэмжих явдал ихсэж байна. Тодруулбал Сүхбаатар аймгийн Дарьгангын Байгалийн цогцолборт газар, Хүйтэн уул, Хатгин овог хошууны тахилга шүтэээн болсон Зотолхаан уул зэрэг хамгаалалтын бүсэд хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх шийдвэрүүдийг анхааралдаа авахыг Ерөнхийлөгчөөс шаардаж байна.

Гуравдугаарт, Байгаль орчин, газар нутгаа гэсэн иргэний хөдөлгөөний гишүүдийг барьж хорих болсон. Үүний тод жишээ нь Ц.Мөнхбаяр. Үүнээс гадна Байгаль орчны төлөө тэмцэж байгаа иргэний 700-аад хөдөлгөөний ихэнхэд дарамт шахалт үзүүлж, үйл ажиллагааг нь мохоож байна гэсэн юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан