“103”-ын захирал Ц.П эмэгтэй ажилтнаа дарамталсан талаар албаны хүнтэй хийсэн яриа

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Ц.П энэ сарын 3-ны 15.00 цагийн үед эмэгтэй ажилтнаа бэлгийн дарамт үзүүлсэн тухай бид өмнө мэдээлж байсан. Уг хэргийг тодруулбал, Ц.П захирал нарийн бичгээрээ дамжуулан ажлынхаа хажуу талын уушийн газарт дуудуулсан байна. Ингээд тус эмэгтэй захирал дээрээ очтол 2-3 хүнтэй хамт сууж байсан бөгөөд ууж байсан архинаасаа тулган шаардан уулгажээ. Дарга нь тулган шаардсан өгсөн архийг нь уухаас өөр аргагүй байдалд орсон эмэгтэй яаж ч чадалгүй үгэнд нь оржээ. Ц.П захирал халамцуу байсан бөгөөд эмэгтэй ажилтнаа “Чамайг ажилд орсон цагаас харж явсан. Чиний өгзөг, хөх чинь ёстой сайхан. Хагас сайн өдөр ажлаар хөдөө явна. Хоёулаа цуг явах уу” хэмээн нялууран үнсэхийг завджээ.

 

Уг хэргийн хохирогч эмэгтэй ар гэрийнхэндээ уг хэргийг хэлснээр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Ц.П булай үйлдэл олонд танигдсан юм. Хохирогч эмэгтэйн аав нь уг хэргийн маргааш нь тус төвийн холбогдох албан тушаалтантай уулзаж яриа хийжээ.

Ингээд бид уг бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Түүнчлэн уг хэргийн талаар цагдаагийн болон ЭМСЯ-ны ёс зүйн хороонд тус тус өргөдөл гаргасан бөгөөд тус байгууллагууд нь уг хэргийг яаралтай шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Энэ мэтчилэн тус хэргийн талаар манай сайт үнэн бодидтай, баримттай мэдээллийг цаашид хүргэх болно.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: cityinfo.mn

Шинэ мэдээ
Их уншсан