Шадар сайд Д.Тэрбишдагва Сун Яомин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Шадар сайд Д.Тэрбишдагва Сун Яомин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва  БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал, Засгийн газрын хоорондын комиссын  ажлын хэсгийн Хятадын талын дарга Сун Яомин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол-Хятадын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга, Шадар сайд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд  олон жил  хувь нэмрээ оруулж Монгол улсын талаар өргөн мэдлэгтэй явдагт талархалаа илэрхийлсэн. Мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулахад идэвхтэй ажиллаж, ирэх сард болох өндөр дээд түвшний айлчлалаар эцэслэн байгуулахаар тохиролцсонд талархаж, энэ баримт бичиг нь эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэгтэй гэдгийн онцолсон юм.   
Хятадын шинэ удирдагч Ши Жиньпин даргын айлчлалын өмнө цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархалаа илэрхийлээд, Шадар сайдад Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи даргын мэндчилгээг  энэ үеэр уламжилсан юм. Мөн Хятадын талаас уул уурхай, дэд бүтцийн салбарт нэр төртэй компаниудаа оруулж томоохон төсөлд хамтарч оролцоход дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ, Таван толгой, Оюу толгой төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Дашрамд сонирхуулахад өнгөрсөн оны сүүлээр Хятад-Монголын худалдааны хэмжээ 5,96 тэрбум ам.долларт хүрсэн аж.

Б.Мөсөн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ