Төсөв 258.5 тэрбумаар тасарчээ

Сангийн яамнаас улсын нэгдсэн төсвийн энэ оны хоёрдугаар сарын гүйцэтгэлийг гаргажээ. Хоёрдугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 90.2 хувийн, нийт зарлага 63.5 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Ингэснээр төсвийн нийт тэнцэл 258.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. 

 

Төсвийн орлого дутуу төвлөрөхөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 13.0 тэрбум, импортын барааны НӨАТ-ын орлого 10.6 тэрбум, төсөвт байгууллагуудын орлого 17.5 тэрбум, гадаад хандив тусламжийн орлого 63.9 тэрбум төгрөгөөр тасарсан нь голлон нөлөөлсөн байна. 

 

Сангийн сайд Б.Болор "Энэ жил сонгууль болох тул төсөвт зайлшгүй тодотгол хийж таарна. Гэхдээ хаврын чуулганаар хийх үү, намар хийх үү гэдэг нь төсвийн орлогын төвлөрлөөс хамаарна. Тодотгол хийх нөхцөл үүсвэл хавар хийж болно" гэх тодруулгыг өгөөд байгаа юм. 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: TODAY.mn

Шинэ мэдээ
Их уншсан