БАЯР ТЭМДЭГЛЭХИЙН ТУЛД БАНК ДЭЭРЭМДСЭН ГЭЖЭЭ

 Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт банк дээрэмдсэн хэрэг дахин гарсан билээ.   Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа юм. Тэд банкнаас хоёр сая төгрөг дээрэмдсэн байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шуурхай ажиллан гэмт хэрэгтнүүдийг баривчилсан бөгөөд Төв аймгийн Батсүмбэр сумын харьят 30 настай, эрэгтэй Г гэгч нь бусадтай бүлэглэн, галт зэвсгээр дээрэм хийсэн аж. Энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Банк дээрэмдэхийг завдсан залуус мэдүүлэгтээ "Баяр тэмдэглэж найз охиндоо бэлэг авч өгөх гэсэн юм" гэжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан