Д.Чулуунбаатар: Хорт хавдрыг 100 хувь эмчлэх шинэ арга нээгдсэн

Д.Чулуунбаатар: Хорт хавдрыг 100 хувь эмчлэх шинэ арга нээгдсэн

Манай улсад хорт хавдраар өвчлөгсдийн тоо жилээс жилд өсөж, улам залуужих болсон. Тийм ч учраас энэ аюулт өвчнийг анагаах арга замыг зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхий нийтээрээ хайж буй. Тэгвэл Япон, Герман зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хорт хавдрыг бүрэн эмчилдэг болсон тухай Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатараас дараах тодруулгыг авлаа.

-Хавдрыг бүрэн эмчлэх шинэ арга нээгдсэн гэлээ. Энэ талаараа тодрхой ярихгүй юу?

-Япон болон Герман улсад энэ арга нээгдсэн. Манай улсаас  очиж эмчлүүлээд бүрэн эдгэсэн хүмүүс ч байгаа юм. Ийм учраас манай нийгэмлэгээс иргэддээ энэ талаарх мэдээллийг хүргэхээр болсон. Шинэ аргын хамгийн чухал зүйл нь мэдээж хавдрыг эрт үед нь оношлоход оршиж байгаа юм.

-Бүх төрлийн хавдрыг эмчлэх боломжтой болсон гэж ойлгож болох уу?

-Үсэрхийлсэн болон цусны хорт хавдраас бусад бүх төрлийн хавдар эмчлэгдэх боломжтой юм билээ.

-Манай улсад хорт хавдартай хэчнээн хүн байгаа тухай тоон баримтаас дурдаж болох уу?

-Энд зөвхөн нэг л тоо дурдъя. 2015 оны байдлаар Монголд эмчлэгдэх боломжгүй хорт хавдраар өвчилсөн 300 гаруй хүн байгаа гэсэн албан ёсны тоо байна. Эдгээрээс 140 гаруйхан нь гадаадад эмчлүүлсэн байгаа юм. Харин үлдсэн 150 гаруй хүн нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай мэдээ байгаа юм. Уг нь дээрх 300 хүний нэг хүнд ногдох эмчилгээний зардал нь дунджаар 70 сая төгрөг. 300 хүндээ үржүүлээд үзбэл 21 тэрбум төгрөг л байгаа юм. Энэ мөнгө бол төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад дотоод явах зардал, унах унаа, өрөөгөө тохижуулах зэрэг хэрэглээнийх нь л мөнгө байх жишээтэй.

-Та үүгээрээ юу хэлэх гэсэн юм бэ?

-Төрөөс хорт хавдраар хүндээр өвчилсөн хүмүүстээ тусламж дэмжлэг үзүүлмээр байна. Тансаг хэрэглээгээ танаад тэр мөнгөөрөө хавдартай хүмүүсээ эмчлүүлмээр байна. Манай нийгэмлэгээс “Хавдаргүй Монгол” аяныг орон даяар зарлаж байгаагаа энэ дашрамд иргэддээ дуулгая. Энэхүү аяны хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулагдана. Тухай бүрт нь мэдээлж байх болно.

С.Баяр

Эх сурвалж: breakingnews.mn

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

31-08-2018, 10:15
Их уншсан
  • Зочин
    neeree yu egch minhort havdraar haramsaltaigar onhorson odoog hurtel haramsdag
    • 8 March 2016 00:05