Жүжигчин А.Ганчимэг, Б.Энхүүш нар эвлэрчээ

“Хэцүү анги” киноны Зулаагийн дүрээр олны танил болсон А.Ганчимэг УДЭТ-ын жүжигчнээр ажлын гараагаа эхэлж байсан цаг саяхан. Босго өндөртэй УДЭТ-т ороод Офелияд тоглож, балчир хүүгээс түүхэн жүжгийн бага хатны дүрд хүртэл сонгогдон тоглосон эрэлттэй жүжигчин. Харин өнгөрсөн зун, намар хувийн амьдрал болон хувьсгалын ажилдаа ажилдаа гэнэтийн өөрчлөлт хийж, “Хувьсал” продакшнд харъяалагдах болсон. “Хувьсал” продакшнд анх ороод У.Уранчимэг, Д.Ганцэцэг гэх хоёр аниатайгаа, бас найз залуу Энхүүштэйгээ  “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглосон нь хамгийн их хүн үзсэн эрэлттэй киногоор шалгарч байлаа. Хувийн амьдрал, хувьсгалын ажил хоёроо зэрэг авч явдаг залуу жүжигчин А.Ганчимэг энэ үеэр хөл хүнд болсон бололтой. “UBS” телевизийн захирал Балхжавын хүүгээс эхлээд залуусын харцыг татаж явсан жүжигчин А.Ганчимэгийн сонголт нь МУГЖ Самандын Жавхлангийн “Миний найз”, “Алсад суугаа ээж” кинонд бага насаа мөнхөлсөн Б.Энхүүштэй хайр сэтгэлээрээ холбогдож, үр хүүхэдтэй болохоор шулуудсан хосууд хайр сэтгэлийн холбоогоо олны өмнө дэлгэсэн. Гэвч сайн юманд садаа мунддаггүй болохоор өнгөрсөн өвлөөс хосуудын харилцаа муудаж, хэсэгтээ л таагүй байгаа тухай шуугиж байсан билээ. Өнгөрсөн тавдугаар сард залуу жүжигчин А.Ганчимэг анхны хүүхдээ төрүүлж хөөрхөн охинтой болсон. Саяхан Солонгост сурдаг Б.Энхүүш эх орондоо ирээд залуу хосууд учраа олж, эргээд эвлэрсэн бололтой. Хос хоёрыг эвлэрлэхэд сар гаруйн өмнө мэндэлсэн хөөрхөн охин нь нөлөөлсөн биз ээ.

 

 





скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ