Колумби улсад 47 мянга гаруй хүн Зика вирусийн халдвар аваад байна

Колумби улсад 47 мянга гаруй хүн Зика вирусийн халдвар аваад байна

Колумби улсад 47 мянга гаруй хүн Зика вирусийн халдвар аваад байгааг “news” сайтад мэдээлжээ. Ингэхдээ тэднээс 9 мянга орчим нь өвчин хүндрэх илүү эрсдэлтэй бүлэгт хамаарч байна. Энэ нь жирэмсэн эмэгтэйчүүдийг хэлж байгаа юм.

Зика вирус энэ оронд түргэн тархаж байгаа юм. Тус орны эмнэлгийн байгууллагуудаас тараасан сүүлчийн мэдээгээр, Колумбийн 47 мянга гаруй иргэн халдвар авсанаас, есөн мянга нь бие давхар эхчүүд байна. Чухамхүү тэд эрсдэлийн бүлэгт багтдаг бөгөөд учир нь вирус урагийн хөгжилд сөргөөр нөлөөлж, улмаар төрсний дараа хүүхдийн хөгжил гажиг байдалд орох юмуу төрөх явцыг нэлээд хүндрүүлдэг аж.

Хөрш зэргэлдээ Бразил улсын нутагт хамгийн олон өвчтөн бүртгэгдээд байна.Харин өвчний хүндрэлийн тухайд гэвэл, одоогийн байдлаар нийтдээ 4 хүн нас бараад байгаа ажээ.

С.Инда

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан