САЯ САЯ ХҮНИЙГ УЙЛУУЛСАН ХУРИМ

 

Роудену Го гэх жирийн нэг филиппин залуугийн бичлэг интернэтэд байршихад өдөртөө 12 сая хүн үзсэн байна. Олон сая хүнийг уйлуулсан, ухаарал хайрласан энэхүү бичлэгийг маш олон хувилж байшуулж байгаа гэнэ. Дөнгөж 29 настай Роундену Го гэгч энэ залуу урлаг соёлын од биш, улстөрч, нийгмийн нэрт зүтгэлтэн биш.  Гэхдээ тэрээр амьдралд дэндүү хайртай, сайн сайхан амьдралын төлөө зүтгэж байсан эгэл жирийн сайхан залуу. Лизл Мэй гэх үзэсгэлэнтэй бүсгүйтэй учирч хөөрхөн охинтой болсон байна. Нэгэнт гэр бүлтэй болсон болохоор өөрийн гэсэн орон байртай болох гэж өдөр шөнийг үл огоорон ажилладаг байж. Ингээд өөрийн гэсэн байртай болонгуутаа дараагийн алхам эхнэрээ албан ёсоор өөрийн болгох хүсэлтэй байгаагаа хэлжээ. Гэвч гэнэт бие нь муудаж эмнэлэгт  хүргэгдсэн байна. Манилагийн эмнэлгийнхэн ар гэрийнхэнд нь маш хүнд хариу сонсгожээ. Роундену Го элэгний хорт хавдарт нь эцсийн шатандаа орсон төдийгүй түүнд амьд явах хугацаа тун бага үлдсэн байв. Тодруулбал, огцом бие муудаж шоконд орж ирсэн залуу амьд үлдэх магадлал байхгүй 2-3 өдөр л байгаа гэсэн байна. 

 

 

Лизл Мэй охиныхоо эцэг, хайртай залуугийнхаа сүүлийн хүслийг биелүүлэхийн тулд эмнэлэгт хуримын ёслол хийж албан ёсоор гэр бүлээ батлуулахыг эцэг эхээсээ хүсчээ.  Эцэг эх, найз нөхөд нь тэдний хүслийг биелүүлэхээр богино хугацаанд хуримын ёслолыг зохион байгуулсан байна. Эмнэлгийн  коридорт хуримын ёслолын талбай засч дурлалт залууг ортой нь түрж  авчирчээ. Сүйт бүсгүй  гоёмсог  хуримын цагаан даашинз өмсч охиноо хөтлөн орж ирсэн байна.

 

Ингээд гэрлэх ёслолын ажиллагаа эхэлж тэдний хуримд ирсэн найз нөхөд, ах дүүс, эмнэлгийнхэн бүгд уйлж байв. Ёслол дууссаны дараа залуу хост баяр хүргэж дурсгалын зураг татуулсан байна. Ийм хуримын дараа залуу хосын хамтын амьдрал 10-хан  цаг л үргэлжилсэн байна. Сүйт бүсгүй Лизл Мэй "Бидний хамтын амьдрал үнэхээр сайхан байсан. Түүний минь амьдралын үргэлжлэл хөөрхөн охин минь байна. Миний нөхөр энэ сайхан мөчийг хамгийн ихээр хүсч байсан. Сүүлийн 10 цаг түүний минь хувьд хамгийн аз жаргалтай мөч байсан гэж надад хэлсэн. Хайртай хүнийхээ хүслийг нь биелүүлж амжсандаа баярлаж байна" гэжээ.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан