"Мүүнийн шашинтан" гэгдэх Б.Насанбаяр төрийн өндөр албанд "хууль бус"-аар ажиллаж байсан уу?

 

Төрийн албаны шалгалт гэж жил бүр зохион байгуулагддаг "сүржин” арга хэмжээ бий. Энэ арга хэмжээнээс шалгарч гарч ирсэн хүн төрийн албаны "нөөц”-нд бүртгэгддэг. Нөөцөнд бүртгэгдсэнээр төрийн албанд сул орон тоо гарвал ямар нэгэн шалгалтгүйгээр шууд томилогдох юм.

 

Гэтэл Төрийн албанд томилогдож, өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа шалгалт өгч албан тушаалаа баталгаажуулсан "явдал” гарчээ. Тодруулбал, сүүлийн үед "Мүүнийн шашинтан” гэж цоллуулаад байгаа Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр албан тушаал эрхэлж байх хугацаандаа төрийн албаны шалгалт өгсөн байгаа юм.

 

Түүнийг нь "Цэнхэр үст” Э.Цэрэн буюу Э.Цэрэндолгор илрүүлсэн байна. Тодруулбал, Э.Цэрэн Төрийн албаны зөвлөлд "Б.Насанбаярыг Төрийн жинхэнэ албан тушаалтан болохдоо сонгон шалгаруулалтад орсон эсэхийг тодруулж өгнө үү” хэмээн өргөдөл гаргажээ. Түүний хариуд Төрийн албаны зөвлөлөөс " Б.Насанбаяр нь 2015 оны 8 дугаар сарын 25-нд шалгалт өгч 9 дүгээр сарын 4-нөөс одоогийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа” гэсэн хариултыг өгчээ.

 

Төрийн албаны зөвлөлийн энэ хариултаас Б.Насанбаяр өмнө нь "хууль бус”-аар хоёр жил гаруйн хугацаанд ажиллаж байсан байх нь. Эсвэл заавал төрийн албаны шалгалт өгөлгүйгээр албан тушаал эрхэлж байгаад дараа нь шалгалт өгч болдог юм байна гэж ойлгогдлоо. Энэ талаар Төрийн албаны зөвлөл, БСШУЯ, олон жил хууль зөрчин Төрийн өндөр дээд албан тушаал эрхэлсэн Б.Насанбуян нар албан ёсоор тайлбар өгнө өө гэж найдаж байна.

 

"Мүүнийн шашинтан" гэгдэх Б.Насанбаяр төрийн өндөр албанд "хууль бус"-аар ажиллаж байсан уу?

 

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: undesten.mn

Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

31-08-2018, 10:15
Их уншсан
  • Зочин
    Боловсролын шийдвэр гаргадаг ЭрхэмүүдТанаа. Шашины байгууллагын илтгэгч гэнэ үү, сургаал түгээгч гэх мэт нэр цолтой Америк хүмүүс хос хосоороо явдаг, хөдөөний залуу, ядуу залуусыг эгнээндээ нэгтгэсэн шашины байгууллагуудтай яагаад Боловсролын байгууллага холбоотой байна бэ. Шашины зардалаар, боловсролын байгууллагын урилгаар ажиллаж байна. Боловсролын төвүүд, бүүр төрийн Мэдээлэл Технологийн Паркд шашины байгууллагын Америк хүмүүс ажиллаж байна. Тэд өөрсдөө Америк хүмүүс мөртлөө Америк орныхоо талаар зөв тайлбарлаж чадахгүй байна. Нэг жишээ байгууллагыг дурьдбал та өөрөө мэдэж байгаа байх нэр нь13-р хороололын Дэзэрэт олон улсын энэрэлын шашины байгууллага, Бөхийн өргөөний яг урьд байдаг. Энэ Шашины байгууллагын зардлаар, боловсролын байгууллагын урилгаар ирүүлж ажиллуулж байна. Зөвшөөрөл нь мэдээж удирдах албан тушаалтаны мэдэлд байгаа. Өөрийнхөө мэддэг сэдвээр тэр Америк шашины байгууллагын багш нэртэй залуугаас асуусан чинь хариулж чадахгүй харин оронд нь хагас бүтэн сайн өдөр манай шашины төвд, заримдаа хөдөө мөргөл болдог тэнд хамтдаа мөргөл үүлдэнгээ наад асуудлаа асууж мундаг болж болно гэж авсан. Хажууд нь нэг хөдөөнөөс ирээд удаагүй гэлтэй нэг залуу, хуучирсан хар пиджак, өнгө алдсан цагаан цамц өмссөн үнэ танар гэж хэлэхийн аргагүй нэг залуу заавал хос болж явдаг бид. Тэхээр би хос нь байгаа гэж хэлсэн. Сургалтын төвүүд болон Мэдээлэл Технологийн төвд багш нэрээр оршин суухаа авсан байсан. Мэдээлэл Технологийн төв бол Төрийн байгууллага байгаа.Тэр Дезерет гэдэг байгууллагын шашины мөргөлийн Америк хүмүүс ажиллах хүчнийхээ сар бүрийн татварыг Боловсролын байгууллагын урилгаар ирүүлж нуудаг байж болох, Боловсролын байгууллагад боловсролын чиглэлээр ажиллах чадваргүй, өөрсдөө хэлж байгаа бид ирэхээсээ өмнө 3-хан сарын Интернетээр англи хэл заах сургалтад л суудаг гэж байгаа. Тэр сургалтаа санал болгооч гэхэд энэ гээд сургуулийнх нь линкыг өгсөн тэгсэн тэр линк тэгэж заах түвшинд хүргэх биш заахад нэг иймэрхүү гэсэн загварын сургалт байгаа юм. Би их завгүй байсан болохоор энэ интернет сургалтыг аваагүй.Энэ сургалтыг авах гэж байх хооронд би Монголд ирэх болсон.Тэгээд одоо англи хэл зааж байна гэж өөрөө тэр Америк залуу хэлж ярьж байна. Америк багштай сургалт сонирхоод очихоор л нэг шашины байгууллагын, өөрсдөө ч англи хэлээрээ ч зааж чадахгүй,бүүр ярьж чадахгүй америк хүмүүс байгаа байгаад л бухимдаад байна Дарга нараа. Тэдгээр шашины байгууллагын англи хэлний багш нэртэй америк залуус манай 3-р ангийн хүүхдийн түвшинд сэтгэдэг, 3-р ангийн хүүхэд том хүн шиг ярих гэж оролдсон түвшиний хүмүүс байсан шүү. Худалаа гэвэл тэдгээр шашины америк багш нэртэй залуусыг урьж авчираад нээлттэй нэвтрүүлэгт оролцуулахад л шууд мэдэгдэнэ. Сэтгэгдэл бичиж л байдаг гэж битгий бодоорой,үнэхээр бухимдаж байна.
    • 13 March 2016 15:53