Канадын одон орон судлаачид харь гарагийн радио долгион дахин барьжээ

Канадын одон орон судлаачид "харь гарагийн хачирхалтай радио долгион" дахин хүлээн авсан байна. Алс галактикаас ирсэн уг долгионыг саяхан илрүүлсэн бол энэ нь урьд өмнө хар нүхний тэсрэлтээр цацарсан радио долгион огторгуйн уудамд зөвхөн ганц удаа тархдаг гэдэг онолыг эргэлзээнд оруулж байгаа аж.

 

Канадын Макгилла их сургуулийн эрдэмтдийн Nature сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд тэмдэглэснээр, Пуэрто-Рикод суурилуулсан дэлхийн хамгийн том Аресибо радио дуран авайн тусламжтайгаар эх үүсвэр нь тодорхойгүй хачирхалтай радио долгионыг анх удаа барьсан бол дараа нь дахин уг долгион мэдрэгдсэн байна. Чухам энэ нээлт FRB (Fast radio bursts) долгион тархалтын онолыг үгүйсгэж байгаа аж. Учир нь эрдэмтэд өмнө нь радио долгионы хэт хурдан давтамжийг давтан барьж үзээгүй бөгөөд зөвхөн "ганц удаагийнх" байдаг гэж үзэж байсан байна.

 

Сансар судлалын эрдэмтэд огторгуйн нууцлаг радио долгион байдаг тухай анх 2007 онд мэдэгдэж байсан бол Австралийн Паркс дуран авайн тусламжтайгаар олж илрүүлсэн уг долгионыг дараа нь дахин барихад ижил төстэй есөн цацралт байгааг олж нээсэн байна. Эл долгионуудаас үзэхэд эх үүсвэр нь харь соёл иргэншлийн байж болох таамаг төрүүлсэн аж.

 

Харин Австралийн эрдэмтэд яг долоо хоногийн өмнө нэгэн FRB долгион нь Сүүн замаас зургаан тэрбум гэрлийн жилийн алсад орших зуйван дугуй галактикаас ирж байж болно гэж мэдэгдсэн байна. Энэ маягийн радио долгион цацралт хар нүх бий болох үед нейтрон одод бусад нягт биетэд нэгдэж байх үед цацагддаг онол байдаг бол Канадын одон орон судлаачдын шинэ нээлт уг онолыг үгүйсгэж байгаа ажээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: mongolcom.mn

Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

31-08-2018, 10:15
Их уншсан