Умард Солонгос дахин олон тооны пуужин харвав

Умард Солонгост Японы тэнгисийн зүг ойрын тусгалтай хэд хэдэн пуужин харважээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны эх сурважааас АР, AFP агентлагууд мэдээлсэн байна.

Пуужингуудыг орон нутгийн цагаар өглөөний 10:00-д Солонгосын хойгийн зүүн хэсэгт орших Вонсан тэнгисийн цэргийн баазаас харвасан гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Мүн Сан-гюн мэдэгджээ.

Умард Солонгос пуужин харвахаас хэдэн цагийн өмнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс туёс улсын эсрэг авах хоирг арга хэмжээг чангатгах тогтоол батлаад байсан билээ. АНУ, БНХАУ-ын хамтран боловсруулсан уг баримт бичигт БНАСАУ-д нисэхийн болон пуужингийн түлш шатахуун, бүх төрлийн зэвсэг нийлүүлэхгүй байх хатуу заалт оруулсан бөгөөд тус улсад нэвтрэх бүх ачаа тээврийг чанд шалгаж байх заалт оруулсан билээ.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан