Сэтгүүлч Л.Болормааг хэн нэгэн утсаар дарамталдаг байсан уу

 Сэтгүүлч Л.Болормааг хэн нэгэн утсаар дарамталдаг байсан уу

Өнгөрсөн арваннэг дүгээр сард Сэтгүүлч Лунтангийн Болормаа өөрийнхөө гэрт учир битүүлгээр амиа алдсан юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр түүнийг “дагзны ясны хугаралтаас болж хүчтэй доргилт үүссэн нь цус харваж, шууд үхэлд хүргэсэн” гэж тогтоосон бөгөөд цагдаагийн байгууллагаас уг дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн ч одоогоор  тодорхой мэдээлэл гараагүй байна.

Л.Болормааг амь насаа алдсаны дараа олон нийтийн сүлжээгээр болон ойр дотно байдаг хүмүүсийн дунд талийгаачийг хэн нэгэн утсаар дарамталж, мессэж бичдэг байсан гэх нэгэн ноцтой яриа гарч байсан тухай Глоб Интернэшнл Төвийн тэргүүн  Х.Наранжаргал хэвлэлд ярилцлага өгсөн байна. Үнэхээр сэтгүүлч бусдын гарт амиа алдcан уу гэдгийг цагдаагийн байгууллага тун удахгүй тогтоох биз ээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан