"Улаанбаатар палас" –ыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хувьчлан авчээ

Мөрөөдлийн шоу бизнест надад өрсөлдөгч байхгүй гэж том дуугарч үнэхээр ч урлаг соёлынхныг  өмнөө сөхрүүлж явсан, тэр хэрээрээ мөнгө халаасалж чадсан хүн бол Оргойн Баяр. Цагтаа цалгиж явсан энэ эрийн ингэж бардамнах болсон эхлэл нь Улаанбаатар палас буюу бидний нэрлэж заншсанаар UB PALACE  юм . Хөлтэй нь хөлхөж , хөлгүй нь мөлхөж очдог байсан үзвэрийн ганц PALACE  чамгүй олон жил шоу ертөнцийг дангаараа ноёрхсон. Гэвч цаг цагаараа , цахилдаг хөхөөрөө байдаггүйн адил шоу бизнес хэмээх халуухан самрыг цөмөхөд орчин үеийн хэллэгээр менежмент дутсан учир шоу бизнесийн акул Бу. Жагаатай ана мана хүч үзэж хөрөнгө мөнгө цацалцаж байсан. Үүрэг холдингийн О.Баяр UB palace-аа зараад сураг алдарсан. Монголд том тооцогдох обьектын дулаан цахилгааны үнээс эхлээд орлого зарлагаа хүч хүрэхгүй бусдад өгсөн гэдэг.

Оргойн Баяр гэж хэн бэ? Тэрбээр 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. 1974-1984 онд 10 жилийн 14 дүгээр дунд сургууль , 1984-1988 онд УБИС-ийг физикийн багш мэргэжлээр төгссөн. 1988 оноос УБИС-д физикийн багш , 1990 оноос ШУТ-ийн Дэвшил төвийн электроникийн үйлдвэрийн даргаар ажилласан. 1992 оноос бизнест хөл тавьсан. 1992-1993 онд Оросоос Хятад руу бордооны  реэкспорт хийдэг байсан нь маш их ашгийг эзэндээ авчирч бизнес болгожээ. 1993 оноос үүрэг трейд ХХК ийг байгуулсан. 1994 онд “Үүрэг тур” үслэг эдлэлийн үйлдвэр, 1997 онд “Топ тэн” диско клубыг байгуулан , нэг хэсэгтээ л залуусыг хуйлруулан ашиг орлогоороо тэргүүлж байсан. 1999-2001 онд “Улаанбаатар Палас” цогцолборыг байгуулах ажлыг удирджээ .  Энэ хугацаанд О. Баяр “UB palace”-ыг хувьчилж авсан гэгддэг. “UB palace” бол энгийн нэг жижиг обьект биш л дээ. Бид бодохдоо О. Баяр гэдэг хүн “UB palace”-ыг хувьчлаад авсан л гэж боддог. Хулгайлагдсан “Палас” Гэтэл яг үнэн хэрэг дээрээ О.Баяр ‘UB palace’-ын хувьчлалын бичиг баримтыг бүгдийг нь хуурамчаар үйлдээд хулгайлаад авчихсан байгаа юм. Улсад нэг ч төгрөг төлөлгүйгээр. Тэгээд банкинд барьцаанд тавьчихсан. Үл хөдлөх хөрөнгийн газар мэргэжилтнээр ажиллаж байсан Цолмон гэгч хүүхэн О.Баярын булхайг илчилсэн боловч том том дарга нар нам дарж чимээгүй болгосон байдаг.  Он цагийн эрхэнд мартагдсан гэх эл хэргийг удахгүй сөхөн тавих бөгөөд ямар ямар бичиг баримтыг яаж хуурамчаар үйлдсэн тухай эрэн сурвалжлах болно.

 

Б.Мөсөн

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан