Бээжин “тэрбумтнуудын нийслэл”-ээр тодорчээ

Хятад улсад төвтэй “Хурун” фирмээс гаргасан судалгаагаар “тэрбумтнуудын нийслэл”-ээр Бээжин хот тодорсон байна. Үүнээс өмнө Нью Йорк хотод хамгийн олон тэрбумтнууд амьдардаг байжээ.

 

Нью Йорк хотод 95 тэрбумтан амьдарч байгаа нь Хятадын нийслэлээс даруй таван хүнээр дутуу юм.

Хятад улсын худалдааны төв болсон Шанхай  жагсаалтын тавдугаарт орсон байна.

“Хурун” фирмээс гаргасан судалгаагаар, өнгөрсөн жилээс хойш Бээжинд 32 тэрбумтан шинээр төрсөн бол Нью Йорк хотод ердөө дөрвөн тэрбумтан нэмэгджээ.

 

66 тэрбумтан амьдардаг гэдгээрээ Москва тус жагсаалтын гуравдугаар байрт орсон байна.

Хятад улс нийт 568 тэрбумтантай бол АНУ-ын тэрбумтнууд 535-р тоологдох бөгөөд Хятадын тэрбумтнуудын нийт орлого болох 1.4 их наяд долларын хөрөнгө нь Австрали улсын ДНБ-тэй тэнцэх ажээ.

 

Тус улсын хамгийн чинээлэг хүн болох Ван Жянлины хөрөнгө 26 тэрбумаар хэмжигдэж байна.

Гэвч дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг Америкчууд давамгай эзэлж байгаа агаад Билл Гейтс 80 тэрбум долларын хөрөнгөөр тэргүүлж байна.

 

Хамгийн сүүлийн судалгаагаар дэлхий даяар 2188 тэрбумтан хүн байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: today.mn

Шинэ мэдээ