"Бичин гаригийн эхлэл" дэлгэцийн бүтээл дэлхий дээр хүн үлдэх үү, бич үлдэх үү

"Бичин гаригийн эхлэл" дэлгэцийн бүтээл дэлхий дээр хүн үлдэх үү, бич үлдэх үү

Эрдэмтэд бичнүүдэд генетикийн өөрчлөлт хийн тэднийг судалж эхэлсэн боловч хүн төрөлхтөнд вирус тархаж мөхлийн ирмэг дээр ирдэг. Хүмүүс орох байр савгүй, ус, цахилгаангүй хотод хэсэг бүлэг хүмүүс амьд үлдэнэ. Энэ цаг мөчид Цезараар удирдуулсан генетикийн өөрчлөлттэй бичний сүрэг өдөр ирэх тусам ухаантай болж, яг л хүн шиг ярьж эхлэх нь гайхалтай гэмээр мөч.

Гэвч тэд хүмүүсийг бүгдээрээ үхээгүйг харах тэр мөчөөс эхлэн "Бич", "Хүн" хоёрын дайны эхлэл ирдэг. Бүхэл бүтэн 10 гаруй жил өнгөрсөн болохоор бичнүүд хүн үлдээгүй гэдэгт найддаг. Харин тэдний эл бодол ойд хүнтэй таарснаар өөрчлөгдөж, аймшигт тулааныг эхлүүлэх үндэс нь болж тэд тайван амгалан оршин тогтож чадахгүй нь гэх айдастай нүүр тулдаг.

Хүмүүс мөн адил вирус дахин тархах вий гэж ихэд болгоомжилно. Бичнүүд ч мөн адил өөрсдийн 10 жилийн турш босгосон амьдралаа хүмүүсээр сүйтгүүлэхийг хүсдэггүй. Ойд очсон эрдэмтэд нэгэн бичийг хүний хэлээр "эндээс яв" гэж хашгирахад балмагдаж орхидог. Тэрхүү бич бол хүнтэй багаас хамт амьдарсан "Цезар" юм.

Ийнхүү хүний бүтээл өөрийнх нь эсрэг босох хүч хайрлаж, дайн хийх чадвартай болгож дэлхий дээр хүн үлдэх үү, бич үлдэх үү гэх асуулт толгойд эргэлдэнэ.

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан