Монгол охины бичлэг Фэйсбүүкт 30 сая хүнд хүрчээ

Цахим ертөнцөд хүчээ аваад байгаа “Smule” апликэйшнийг ашиглан алдарт дуучин JessieJ-тэй “хамтран” уран бүтээлийг нь дуулсан Бэрцэцэг охины бичлэг зөвхөн Фэйсбүүк хуудаст л гучин сая хүнд хүрсэн байна. 

 

Түүний гайхалтай хоолой, мэдрэмжтэй төдийгүй англи хэлээр тун эвлэгхэн дуулж байгаа нь “Smule” апликэйшн ашиглагчдын хүрээнд олон хүний анхаарал татжээ. Уг апликэйшнийг ашиглагчид дэлхийн одуудтай хамтрагч болон дуулж буй мэтээр караоке аян дээр хоолойгоо бичиж үлдээдэг нь тун содон аж.

 

Ану охин уг бичлэгийг 2015 оны 9 сарын 8-нд Фэйсбүүк хуудастаа байршуулснаас хойш өнөөдрийг хүртэл 30 сая хүнд хүрч, 450 мянга гаруй шэйр цуглуулсан байна.

 

Mundag Mongol Ohin!

Goe! #jessiej #flashlight #smule

Posted by The Mongolian Live Sessions on Sunday, September 6, 2015
скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан