Шилэн Цогоо дуучин Нарагийн “хандыг хага дарав”

 

Улс төрд хүч үзэхээр шийдсэн гэдгээ зоригтойгоор илэрхийлж олны анхаарлын төвд орох болсон дуучин Нара 25-р суваг телевизийн Дуусдаггүй яриа нэвтрүүлэгт зочноор оролцжээ. Нэвтрүүлгийн үеэр түүний зоримог шийдвэрийн талаар голлон ярилцсан ба хамт оролцсон эрхмүүдээс ч олон асуулт ирж байлаа. Тэр бүрд торолгүй хариулт өгч өөрийгөө авч гарсан Нара нэг л асуултанд бүдэрчихлээ.

 

Түүнийг "байдалд оруулсан" асуултыг сүүлийн үед шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, төрийн байгууллагуудын ил тод байдлыг иргэдэд хүргэхээр зориг шулуудан иргэний үүргээ сайн биелүүлж буй эрхэм болох Шилэн Цогоо байлаа. Түүнээс "Таныг урлагийн хүн гэдэгийг мэднэ. Гэвч яг ямар дуу дуулсан юм бэ? Дуучин хүн ямар нэг дуу дуулсан байж л таараа, тэрийг нь хүмүүс сайн мэддэггүй юм гэхэд ядаж нэг удаа сонссон байх учиртай" гэсэн асуултанд дуучин бүсгүй ихэд сандарсан байдалтай тойруулсхийгээд өнгөрөөжээ. 

 

Энэ нэвтрүүлгийг үзсэн хүмүүс нээрээ л дуучин Нара, дуучин Нара гээд байдаг яг ямар дуу дууллаа гэх бодолд автацгаасан бололтой. Хэт их өндрөө аваад өөрийгөө УИХ-ын гишүүн болсон мэт аашилж байсан түүний хандыг Шилэн Цогоо нэг сайн нам дарлаа гэлцэх хүмүүс ч цөөнгүй байв. Фэйсбүүкийн идэвхитэй хэрэглэгч тэрээр 150 мянган дагагчтай болсон нь яг юунд нь болсон бэ? гэх асуултууд ч ар араасаа хөвөрч эхэллээ. Ингээд бодохоор энэ бүсгүй өөрийгөө цоллов уу? Өнгөцхөн бодлоор бид түүнийг танив уу? гэдэг хачирхалтай бодол төрж байгааг нуух нь юун...

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан
  • Зочин
    ДУУЧИН БҮСГҮЙДЭЭ УЛС ТӨРД ОРОХЫН ӨМНӨ МЭДЛЭГЭ ЧАДВАРАА ЭХЛЭЖ ХӨГЖҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.
    • 28 February 2016 13:13