Т.Батчимэг шатрын хошой аварга боллоо

Т.Батчимэг шатрын хошой аварга боллоо

Шатрын насанд хүрэгчдийн УАШТ-ний шигшээ тоглолт Завхан аймгийн Улиастай хотод өчигдөр өндөрлөлөө. Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд болсноороо онцлог тус тэмцээнд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тамирчин өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүдийн ангилалд Олон улсын мастер Г.Мөнхгал 11 тоглолтоос ес хожин, түрүүлэв. Тэрээр ийнхүү өнгөрсөн онд авсан хүрэл медалийнхаа өнгийг хувиргаж, 56 дахь улсын аварга болсон юм. Харин Их мастер Б.Гүндаваа, Ц.Батчулуун нар удаалав.

Эмэгтэйчүүдийн ангилалд Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн их мастер Т.Батчимэг 11 өргөөс есөн хожин, хоёр тэнцсэн амжилтаар түрүүлсэн байна. Тэрээр тэмцээн дуусахаас хоёр өргийн өмнө хошой аварга болох болзлоо хангасан юм. Эмэгтэйчүүдийн олон улсын мастер Б.Анхчимэг, Олон улсын шатрын холбооны мастер Т.Мөнхзул нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ