Балбад сураггүй болсон онгоцны бүх зорчигч амиа алджээ

2016.02.24 ний  11:00 цагийн үед Балбад “Tara Airlines” агаарын тээврийн “Twin Otter” онгоц сураггүй алга болсон билээ. Тус онгоцонд 18 зорчигч, нисэх багийн гурван гишүүн зорчиж явсан бөгөөд онгоц хуваарийн дагуу Покхара хотоос Жомсон мужийг чиглэн ниссэн байна. Гэвч онгоц хөөрснөөс хойш 18 минутын дараа төв станцаасаа холбоо тасарсан байна.

Цаг агаарын нөхцөлд байдал таагүй байснаас шалтгаалж аврах ажиллагаа хойшилсон ч өчигдөр 17:00 цагт эхэлсэн бөгөөд түүнээс 2 цагийн дараа Покхара хотын ойролцоох газраас онгоцны сэгийг олжээ. Тэгвэл онгоцонд зорчиж явсан 21 хүн бүгд амиа алдсан хэмээн аврах албанаас мэдээлжээ. 1949 оноос хойш Балбад нийт 200 орчим онгоц осолдож, 700 гаруй хүн амиа алдаад байна.

 

 

 

mongolcom.mn

Р.Этүгэн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан