Хөвсгөл аймгийн төвийг Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбох ажлыг энэ онд багтаан дуусгахыг хатуу анхаарууллаа

Хөвсгөл аймгийн төвийг Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбох ажлыг  энэ онд багтаан дуусгахыг хатуу анхаарууллаа

2014 онд нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбож дуусгах учиртай Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймгийн автзамын барилгын ажлын явцын талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ.

Өмнөговь аймгийн зам энэ наймдугаар сард ашиглалтад орно. Бусад замыг гэрээт хугацаанд нь буюу ондоо багтааж ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна. Эдгээр замын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдсэн. Зам барилгын компаниуд ажлаа чанартай гүйцэтгэх хэрэгтэй. Энэ асуудалд Зам, тээврийн яам гол анхаарлаа хандуулж ажиллаж байна гэж салбарын сайд ярилаа.

Хөвсгөл аймгийн төвийг Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбох ажлыг энэ онд багтаан чанартай барьж дуусгахыг Ерөнхий сайд хатуу анхаарууллаа.

Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үед Хөвсгөл, Булган аймгийн Засаг дарга нар болон Хөвсгөлийн замд тендер авч ажил гүйцэтгэж буй аж ахуй нэгжийн удирдлагууд оролцлоо.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан