Ц.АНАНДБАЗАРЫН ХҮҮГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 25 ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ

"Сод Монгол" группын захирал Ц.Анандбазарын хүүг Бага тэнгэрийн аманд хөнөөсөн хэрэг 2013 онд гарсан. Талийгаачийг хөнөөсөн хэрэгт Батням нарыг баривчилсан бөгөөд түүнд прокуророос хүнийг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар алсан буюу Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.12-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс н.Батнямд цаазаар авах ял, мөн хоёр залууд чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан байдаг. Яллагдагчид давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд хэргийг өчигдөр давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн байна. Улмаар анхан шатны шүүхийн шийдврийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал боллоо.

Улмаар н.Батнямд 25 жил гянданд хорих ял, хамт байсан хоёр залууд нь онцгой дэглэмтэй хорих ангид 15 жил болон чанга дэглэмтэй зургаан жилийн хорих ял оноожээ .

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан