DZ MAN-ы залуу байхын нууц тогтмол секс хийдэг

DZ MAN-ы залуу байхын нууц тогтмол секс хийдэг

60 хэдий гарсан ч 18-таас дутахгүй хэмээн авъяас нь гэнэт тодорсон Олон улсын сэтгүүлч Дашзэвэг гуай рок попын отгон банди хэмээн өөрийгөө өргөмжилсөн. Тэрбээр Камертон хамтлагийн Болдын "В" продакшнтай хамтран ажиллаж буй бөгөөд саяхан  тэрээр Тэргүүн сонинд өгсөн ярилцагандаа ярихдаа: Залуухан охидын дунд 60 гарсан хөгшин хүн гарч ирээд дуулах хүн бүрт л сонин харагдана биз дээ.

Гэхдээ бүжиглэх, клипэнд тоглох охидуудыг нүцгэн шалдан байлгах уу, үгүй юу гэдэг бол “В” продакшны ажил надаас хамаарахгүй. Саяхан намайг Дорнодод тоглолтоор очиход хүн бүр л хүлээн зөвшөөрч байна лээ. Яасан гэхээр миний насны хүмүүс хүртэл “Чиний дуулж бүжиглэх байж болох л зүйл. Харин улс төрийнхөө юмыг хаяагүй биз? Одоо манай улс төрийнхөн юу болж байна” гээд ярих гэсэн олон хөгшчүүл байсан. Бага дунд ангийн хүүхдүүд хүртэл “DZ MAN ах аа, гарын үсгээ өгөөч” гээд гүйж явсан. Хүн бүхэнд хэрэгтэй байна гэдэг уран бүтээлч хүний бахархал, гайхамшигтай чанар шүү дээ. 

Миний нас, зүс царай хөгширсөн харагдаж байгаа. Энэ бол байгалийн хууль. Түүнээс миний сэтгэлгээ бие организм бол залуугаараа байгаа. Сүүлийн 20 гаран жил Францын “Поло” гээд ганцхан үнэртэй усыг түрхэж байна. Өдөр бүхэн үнэртэй ус түрхдэг. 100 грамм нь 200 мянган төгрөгний үнэтэй. Өглөө босоод би массажны самаар үсээ 96 удаа самнадаг. Хөдөө гадаа хаана ч явсан тоогоороо л самнадаг. Тийм учраас үс маань өдий хэрийн насанд шингэрээ ч үгүй байна. Миний үеийнхэн ерөнхийдөө бүгд толгой нь халцарчихсан гүзээ суучихсан байгаа. Би 50 нас хүртлээ гэдэсний таталт хийсэн. Саяхан нэг эмнэлэгт очсон чинь эмч нь “Таны арьс жаахан хүүхдийнх шиг булбарай байна” гээд гайхаж нь лээ. Аргагүй шүү дээ 30 жил өглөө болгон зөгийн балтай буцалсан ус уусан байна. Гадаадад томилолтоор явсан ч уудаг. Өтөлсөн болохоос үхсэн биш, хөгшин гэлээ ч биеэ эрүүл байлгахын тулд арчлах хэрэгтэй. Өглөө бүхэн дасгал хийх нь чухал. Уул өөд 20 гаруй насны залуутай цуг гүйхэд би лав амьсгаадахгүй гарчихна. Харин сексийн хувьд хамгийн идэвхитэй. Гэхдээ нэг их хэтрүүлж болохгүй. Одоо ч гэсэн долоо хоногт хоёроос буухгүй хийдэг. Үүнийг заавал олонд яриад байх зүйл биш л дээ. Хүнд дуулгаад яриад баймааргүй гэр бүлийн хамгийн нандин зүйл энэ дээ.

 

Б.Мөсөн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан