Багшаар ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ

Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын багшаар ажиллах эрх олгох шалгалтыг ирэх гуравдугаар сард зохион байгуулахаар боллоо. Шалгалтын бүртгэл энэ сарын 03-нд эхэлсэн бөгөөд 29 буюу ирэх даваа гараг хүртэл үргэлжлэх юм байна. Бүртгэл Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн бүртгэлийн цахим хуудас http://shalgalt.itpd.mn хаягаар онлайнаар явагдаж байгаа аж.

Багшаар ажиллах эрх олгох шалгалтад Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт багшаар ажиллах хүсэлтэй их дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөөд анх удаа багшаар ажиллах хүсэлт гаргаж буй иргэд, гурваас дээш жил багшаар ажиллаагүйн улмаас багшлах эрх нь цуцлагдсан иргэд хамрагдах аж. Шалгалтыг нийслэлийн найман дүүрэг /Бага хангай дүүргээс бусад/, 21 аймгийн төвд зохион байгуулдаг учир та оршин суугаа газрын харьяалал харгалзахгүйгээр өөрт ойр байх шалгалтын төвийг сонгон бүртгүүлж шалгалт өгөх боломжтой юм байна.

Шалгалтын хураамж болох 35000 төгрөгийг Төрийн сангийн 900015010 дугаар бүхий дансанд аль ч банкны салбараас тушааж болно. Багшаар ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлэхэд цээж зураг /файлаар/, Багш мэргэжлийн бакалаврын дипломын нүүр, хавсралт /зурган файлаар/, шалгалтын хураамж төлсөн баримт /зурган файлаар/-ыг бүрдүүлэх хэрэгтэй юм байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан