Их Британид дэгдсэн ноолуурын бизнестэй холбоотой шуугиан

Үнэтэй, тансаг хэрэглээнд тооцогддог ноолууран бүтээгдэхүүнийг тойрсон дуулиан Их Британид дэгдээд байна. Хэдийгээр үйлдвэрлэгч нь “100 хувь цэвэр ноолуур” гэж тодорхойлсон байдаг ч өөр нийлэг материалтай хольсон, зарим тохиолдолд харх зэрэг өөр амьтны ноолуур оролцуулсан байдаг тухай гомдол гаргасан байна. Уг луйврыг сөхөн гаргаж ирсэн телевизийн хөтлөгч асан Селина Скотт үүнийг баталж байгаа гэнэ.

 

Британий томоохон ноолууран хувцас үйлдвэрлэгч Edinburgh Woollen Mill ийм асуудлаар шүүхэд дуудагдаад байна.

Хатагтай Скотт “энэ бол цэвэр луйвар. Энэ бол тус салбарт өргөн хэмжээнд яригддаг болсон асуудал” гэжээ.

Тэр мөн ийм луйвар өргөжсөнөөр жинхэнэ сайн чанарын ноолуурын эрэлт буурч, ноолуурын ямаа үржүүлэгч Монгол малчдын амьдралд сөргөөр нөлөөлж байна гэсэн байна.

 

“Салбар бүхэлдээ хямд үнийн төлөө өрсөлдөөнд орсон” гэж Скотт хэлжээ.

 

Хоёр жилийн өмнө Хятадын ноолууран бүтээгдэхүүний компанийн хуурамч барааг Ромоос хурааж байсан бөгөөд тэд нь ноолуурын хажуугаар нийлэг материал, харх зэрэг өөр амьтны ноос, ноолуур оролцуулсан байв.

Дэлхийн ноолуурын үйлдвэрлэл жилд 7.5 сая килограм боловч ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ үүнээс маш их хэмжээтэй байдгийг бас дурдаж байна.

 

Зарим мэргэжилтнүүдийн баталж байгаагаар ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 50-60 хувийн цэвэр ноолууран дээр 40-50 хувийн хонины ноос, сарлагын хөөвөр нэмдэг гэдэг нь нууц биш болсон гэнэ.

 

Гэвч тэд ингэж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дээрээ “100 хувийн ноолуур” гэсэн тодорхойлолт зүүж өндөр үнээр зарж байгаад нь хүмүүс гомдоллох болжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: ikon.mn

Шинэ мэдээ