Г.Эрдэнэбилэг гурав дахь удаагаа СТА цол тэмдгээс татгалзжээ

Монголын хип хоп урлагт өөрийн гэсэн ул мөрийг үлдээж, цөөн тооны чанартай уран бүтээл гаргадаг хамтлаг бол яах аргагүй "Дижитал" хамтлаг юм. 1999 онд байгуулагдсанаасаа хойш гаргасан дуунууд нь залуусын дунд хит болж, тэднийг ухаарал, хайр дурлал, сайн сайханд уриалан дуудсаар ирсэн билээ.

Тэд хийсэн бүтээснийхээ төлөө ямар нэгэн цол гуншин, гавьяа шагнал горилдоггүй. Энэ нь ч 15 жилийн турш урлагт үнэнчээр зүтгэж буй тус хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг СТА цол тэмдгээс гурав дахь удаагаа татгалзаж буйгаас нь тодхон харагдана. Эрка дуучдын хамгийн түрүүнд хүртдэг СТА цолыг хэзээ ч авахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд энэ тал дээр нэлээд хатуу байр суурьтай байдаг тэрбээр хийсэн бүтээснээ арай өөрөөр үнэлүүлэхийг хүсдэг бололтой. Хэн ч танихгүй хүнд цол, шагнал өгч байгаад дүргүйцсэн Эрка өмнө нь хоёр ч удаа энэ цолноос татгалзаж байсан удаатай. Урлагийн хүний хийсэн бүтээсэн нь л мөнхөрч үлдэхээс биш авсан гавьяа шагнал нь шүтэн бишрэгчдэд нь тийм ч чухал биш байдаг билээ.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ