Хөгжлийн банк хэвлэлүүдтэй шүүхдэлцэхэд зориулж 45 сая төгрөг гаргасан нь ил боллоо

Хөгжлийн банк хэвлэлүүдтэй шүүхдэлцэхэд зориулж 45 сая төгрөг гаргасан нь ил боллоо

Хөгжлийн банкны хууль бус үйлдлийн талаар хэвлэлүүд сүүлийн үед дэлгэсээр байгаа. Гэвч тус банкныхан  хэвлэлүүдтэй шүүхдэлцэхэд зориулж 45 сая төгрөг гаргасан нь ил боллоо. Хоёр албан тушаалтны нэр хүндийг хамгаалж 5 асуудал дээр нэхэмжлэл гаргаж, шүүхийн бүх үйл явцыг дуустал нь явж амаар болон бичгээр зөвлөгөө өгнө хэмээн гэрээнд заажээ.

Өнгөрсөн 11 дүгээр сард гэхэд л Хөгжлийн банкны хууль бус байх магадлалтай нийт 170 тэрбум төгрөгийн гүйлгээг шалгуулахаар иргэн Б.Цогтгэрэл өнөөдөр АТГ-т хандаж байсан билээ. Тэрбээр “Хөгжлийн банканд Чингис, Самурай бондоос эхлээд Монгол Улсын гадаадаас авч байгаа бүх мөнгө болон гурван сая иргэний ирээдүйд төлөх өр энд байгаа. Н.Мөнхбат захиралтай Хөгжлийн банкны Шилэн дансны мэдээллийг харахад албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, албан тушаалаа хэтрүүлсэн байж болзошгүй, зориулалтын бусаар мөнгө зарцуулсан, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмж болон УИХ-ын тогтоолыг зөрчсөн байж болзошгүй гэдэг үүднээс сэжиг бүхий 16 гүйлгээг шалгуулах гэж байна” хэмээн мэдэгдэж байсан юм.

Хөгжлийн банк бол бондыг захиран зарцуулах эрхтэй банк. Тиймдээ ч “Чингис”, “Самуурай” бондын мөнгөнөөс хамгийн их хулгайлж, тансагласан этгээдүүд бол Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны Н.Мөнхбат гэдгийг хэвлэлүүд олонтаа онцолсоор байдаг юм. Тэгвэл тус банкныхан монголын ард түмний төлөх бондын мөнгөөр хэвлэлийнхнийг айлган сүрдүүлж, амыг таглахаар 45 сая төгрөг зарцуулсан ийнхүү илэрлээ. Ил гарсан нь энэ гэрээ. Харин цаана нь хэдэн ч ийм төрлийн гэрээ байхыг үгүйсгэхгүй.

Хөгжлийн банкны Шилэн данс дахь сэжиг бүхий хэмээн шалгуулах гэж буй гүйлгээнээс товч дурдвал, 

  • Монголбанкнаас 150 орчим тэрбум төгрөгийн векселийг мөнгөжүүлсэн байна. Энэ ямар учиртай вексель вэ гэдгийг тодруулах, 
  • 1.9 тэрбум төгрөгийн векселийн алдангийг Хөгжлийн банкнаас төлсөн, 
  • Долоодугаар сарын 8-ны өдөр иргэн С.Ган-Эрдэнэд ТУЗ-ийн 41 дүгээр тогтоолоор 55 сая төгрөгийг санхүүгийн дэмжлэг нэрээр өгсөн,
  • “Эрдэнэс Оюу Толгой” компанид хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэрээр олон тэрбум төгрөг өгсөн, 
  • Хөгжлийн банкны ажилтнууд “Гранд Мед” эмнэлэгт 22 сая төгрөгөөр биеэ үзүүлсэн, 
  • 27 сая төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкны шинээр баригдсан барилгын 11, 12 дугаар давхарт 3,400 м2 талбай худалдан авсан /“Өдрийн сонин”-д нийтлэгдсэн/
  • “Засгийн газрын мэдээ” сонины 2015 оны тавдугаар сарын 1-нд нийтлэгдсэн ОХУ-ын Санкт-Петербург өндөр зэрэглэлийн зочид буудалд буусан, VIP нислэгээр ниссэн гэх мэдээлэл 
  • Хөгжлийн банкнаас зээл авч байгаа байгууллагууд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд байгаа гэх мэдээлэл,
  • Монгол Улсад бүртгэлгүй аж ахуйн нэгжүүд тус банкнаас зээл авч байна гэх мэдээлэл зэрэг банкны гүйлгээ,  20 гаруй мэдээллийг шалгуулах гэж байгаа аж. 

Дээрх мэдээллийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 170 гаруй тэрбум төгрөг болж байгаа.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан