Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулахаар боллоо

Өчиглөрийн УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. УИХ-ын дарга З.Энхболд түүнийг хууль зөрчсөн хэмээн үзэж албан тушаалаас нь эгүүлэн татах албан тоотыг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн.

 

Харин Улсын дээд шүүхээс түүнийг эгүүлэн татахыг зөвшөөрснөөр ийнхүү УИХ-аар хэлэлцсэн юм. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хариулсны дараа санал хураалаа.

 

Чуулганд оролцсон 44 гишүүнээс 35 гишүүн нь Цэцийн гишүүнийг эгүүлэн татахыг дэмжиж есөн гишүүн дэмжсэнгүй. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулахаар боллоо. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ