“Скай” компани хугацаа нь дууссан “Ghana” шокладаа ажилчдынхаа урамшуулалд шахжээ

Мэргэжлийн хяналтын байгууллага хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажилладаг билээ. Энэ сарын 5-нд буюу цагаан сарын баярыг угтан Мэргэжлийн хяналтаас улсын хэмжээнд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 827 аж ахуйн нэгж байгууллага, 2271 иргэн, нийт 3011 объектод шалгалт хийж дүнг танилцуулсан байна.

Тэд тухайн үед сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ шалгалтын явцад давхардсан тоогоор 2942 зөрчил илрүүлж газар дээр нь 1868 буюу 65,9 хувийн зөрчлийг арилгуулж, эрсдэл үүсэхээс сэргийллээ хэмээж байв. Гэхдээ яавч арилгаж болохгүй зөрчил гэж байх учиртай. Жишээлбэл хугацаа дууссан бүтээгдэхүүнд иргэдийн хамгийн их хэрэглэдэг, “Скай” ХХК-ны Солонгосоос импортлон оруулж ирдэг “Ghana” /115гр/ шоколад байв.

 

Мөн ”Бишрэлт трейд” ХХК-ийн Солонгос улсаас импортлосон /“АВС”-1297,“Fruits candy” нэрийн чихэр, 8 төрлийн печень /Cateau white, ZEC, Sandblack, Buttercoconut, wafflemate, chicchoc, binch, kancho/ байгаа юм.

Солонгосын зах зээлээс хасагдсан, хугацаа нь тулсан эсвэл хугацаа дууссан амттануудыг манай улсын бизнес эрхлэгчид болон томоохон компаниуд оруулж ирдэг гэх мэдээлэл бий. Ингэх болсон хамгийн гол шалтгаан нь: маш хямд үнээр аваад, жижиг эдийн засагтай, цөөхөн хүн амтай энэ улсад борлуулах боломжтой байдаг аж. Хэрэв чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг оруулж, ирэн борлууллаа гэхэд энд маш өндөр үнээр зарагдах учир ашиг гэдэг зүйл алга болох талтай ажээ.

Мөн үүнээс гадна хугацаа дууссан бүтээгдэхүүнийг авчраад хугацааг нь өөрчлөн бичээд худалдаанд гаргадаг тохиолдол ч байдаг ажээ.

 

Ямартай ч сар шинийн баярын өдрүүдээр хугацаа нь дууссан “Ghana” шоколад бэлэгнээс бэлэг дамжин айл бүрт ирж, олон хүмүүсийн аманд орлоо. Учир нь тус шиколадыг худалдаалж байсан аж ахуй нэгж байгууллагуудын зарим нь ажилчдынхаа сар шинийн урамшуулалт цалин болгож өгчээ. Өмнөх жилүүдэд урамшуулалт цалинг нь бэлэн мөнгөөр өгдөг байсан бол өнөө жил ийнхүү “Ghana” болон хувирсан гэсэн үг.

 

Мэргэжлийн хяналтын газрынхан хугацаа дууссаныг илрүүлсэн ч уг шиколадаа зах зээлээс эргүүлэн таталгүй, ямар ч хамаагүй аргаар борлуулан хэрэглэгчдэд ийнхүү хүргэж байгаа импортлогч “Скай” компанийн буруу юу. Эсвэл зөрчлийг илрүүлсэн ч бүрэн устгал хийлгэж амжаагүй МХГ-ын алдаа байж таарах уу. Эсвэл “Скай”-ын оруулж ирсэн хугацаа дууссан бүтээгдэхүүнийг худалдаалж байсан аж ахуй нэгжүүдийн буруу юу. Хэний ч буруу байсан үүнд хэрэглэгчид л хохироод байна. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэгчлэн “Скай” “ийм заваан” юмыг оруулж ирээгүй бол энэ олон асуудал гарахгүй байх байлаа.

 

Солонгосоос чихэр, шoколад зэрэг амттануудыг оруулж ирэн худалдаалж байгаад зөрчил гаргасан дээрх компаниудыг холбогдох байгууллагууд анхааралдаа авах бизээ. Хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой хамгийн чухал асуудал бол хүнсний аюулгүй байдал билээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан
  • Зочин
    Аль алиных нь маш буруу байна! МХЕГ уул шугам нь Монголын ард түмэнийг аюултай үйлчилгээ, бүтээгдэхүүнээс хамгаалах ёстой байгууллага гэдгээ гадарладаг л баймаар юм!!! Шууд өөрсдөөр нь хяналтан доор устгах хэрэгтэй байсан юм! Танай хүүхэд, бүсгүйчүүд түүнийг нь идээд хордож үргүй ч болж мэднэ шүү! Боол, босгоны шороо солонгосууд идэхгүй зүйлийг Монголыг нохой шиг үзэж өгч байна гээд бод! Солнгостоо ингэсэн бол тэр со чинь дахин юм зарах эрхгүй болж байгаа шүү!
    • 20 February 2016 20:09