Их сургуулиудын босго оноог зарлалаа

Улсын хэмжээнд энэ жил 36207 хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсөж байна. Харин өнгөрөгч даваа гарагаас 2016-2017 оны хичээлийн жилд шинээр оюутан болох элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл улс орон  даяар эхэлсэн. Бүртгэл  дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

 

Элсэгчид Монгол хэлний хичээлийн шалгалтыг заавал өгдөг болсон бөгөөд 400-гаас дээш оноо авч байж бусад хичээлийн шалгалтуудаа өгөх учиртай. Тиймээс төгсөгчид эх хэлний шалгалтаа амжилттай давж гарах нь чухал юм. Ингээд ЭЕШ-аа өгсөн элсэгчид авсан онооныхоо дагуу харьяалагдах сургуулиудад бүртгүүлэх учиртай.  

 

Харин их сургуулиудын босго оноо 400-560-ын хооронд байдаг юм. Тухайлбал МУИС-ын босго оноо 560, МУБИС 500-600, ШУТИС 440, ХААИС 500, ЭМШУИС 560, ХУИС 560, СУИС 400-420, СЭЗДС 620  гэх мэтчилэн босго оноогоо тогтоосон байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан