Адель бүтэн өдрийн турш уйлжээ

Хэдэн жил засварласны эцэст жинтэй уран бүтээл хийж, фэнүүдээ баярлуулдаг дуучин Адель Грэммийн шагнал гардуулах ёслолын маргааш бүтэн өдрийн турш нүдээ бүлцийтэл уйлжээ. Учир нь энэ сарын 15-ны өдөр болсон ёслолын ажиллагаан дээр дуучин бүсгүй ая дуугаа өргөсөн ч, микрофонд алдаа гарсаны улмаас дуучин бүсгүй хүссэнээрээ дуулж чадаагүй юм. 

Харин Эллений ярилцлагын шоунд оролцох үедээ Адель Грэммийн маргааш бүтэн өдрийн турш уйлснаа ний нуугүй ярьсан байна. Тэрбээр “Бодсоноороо дуулж чадаагүй болохоор өөрөөсөө ичсэн. Тэгээд л цурхираад бүтэн өдрийн турш уйлсан” гэж өгүүлжээ. Адель өмнө нь өөрийн твиттер хуудастаа хачиртай талх идэн өөрийгөө тайвшруулж байгаа тухайгаа нийтэлсэн байсан гэнэ.

 

 

 

 

Эх сурвалж:mminfo.mn

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ