Хууль бусаар эмнэлэг ажиллуулж байсан өсвөр насны залууг баривчилжээ

Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн Уэст-Палм-Бич хотын цагдаа нар 18 настай Малаки Лав-Робинсон гэгч этгээдийг хууль бусаар эмнэлгийн үйл ажиллагаа явуулсан хэмээн баривчилжээ.

 

Тус мужид эмнэлгийн үйл ажиллагаа явуулах бол мужийн Эрүүл мэндийн газрын зөвшөөрөл авах ёстой байдаг аж. Харин дээрх иргэн нь их сургууль коллежид суралцаагүй нэгэн байсан бөгөөд эмнэлэгтээ эмэгтэйчүүд, сэтгэлзүйн  түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж байжээ.

 

Тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн гомдлын дагуу цагдаагийн газраас шалгаж цагдаагийн эмэгтэй ажилтан өвчтөний дүрээр өсвөр насны гэмт хэрэгтэнтэй уулзаж баривчилсан байна.

 

 

 

МЭДЭЭ.МН

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан