С.Молор- Эрдэнэ их улстөрийг орхих уу, өөр нэг бүлэглэл сонгов уу

С.Молор- Эрдэнэ их улстөрийг орхих уу, өөр нэг бүлэглэл сонгов уу

Улс төр судлаач, инженер болон философийн шинжлэх ухааны доктор С.Молор- Эрдэнэ нэг хэсэг Монголын улстөрийг цэвэрлэх их аян өрнүүлж байгаад чимээ намдаасан. Үүнийхээ дараахан МУИС-ийг шинэчлэхээр аян өрнүүлсэн ч газар авсангүй. Сүүлдээ хийх ажилгүй аргаа барсан С.Молор-Эрдэнэ Монголын уран зохиолыг “аврах” цахим аян өрнүүлээд мөн л газар авсангүй. Харин ч эсрэгээрээ хариу цохилтод орсон.
     Гэтэл юм юм руу үсчиж дэн дун зүйл ярьж явдаг С.Молор-Эрдэнэ маань их улстөрөөс гарна хэмээн намынхандаа дуулгажээ. Энэ тухайгаа албан ёсоор хэвлэлийн хурал зарлаж, нийтэд түгээх аж. Тэрээр Хамуг Монголын хөдөлмөрийн намын даргаар ажилладаг, УИХ-ын гишүүн асан “салаавч” Ц.Шинэбаярын хамтрагч гэдгийг уншигч та сайн мэдэх байх. Өөрийнх нь ярьснаар бол тэрээр зөвхөн Хамуг монголын хөдөлмөрийн намыг орхиод зогсохгүй, улстөрийг бүр мөсөн орхих аж.  Үнэн хэрэгтээ С.Молор-Эрдэнэ их улстөрийг орхих уу, өөр нэг бүлэглэл сонгов уу гэдэг нь хэний ч сонирхлыг татна. Мэдээжийн хэрэг нэр нүүрээ барж хэдэн жилийнхээ хөдөлмөрийг зориулсан улстөрийг тэр яаран орхихгүй л болов уу. Тэрээр саяхан Солонгос улсыг зориод ирсэн аж. Ингэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзсан тухай ойр орчмынхон нь мэдээлсэн. Эндээс харвал нэгэн цагт хаяж одсон Н.Энхбаяртаа буцаж очиж байгаа бололтой юм.

Үнэн хэрэгтээ С.Молор-Эрдэнэ МАХН-даа, Н.Энхбаяртаа үнэнч хэвээрээ зүтгээд байсан бол өдийд УИХ-ын танхимд сууж байх байсан юм. УИХ-ын дугуй танхимд  элийрч байх ёстой хүн Ц.Шинэбаяр гэх мэт газар авахгүй нөхдийг дагаж амаараа шороо үмхэснээ ч ухаарсан хэрэг.  
        З.Баянсэлэнгэ ч юм уу, О.Баасанхүүгийн оронд жаалж байх ёстой хүн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тухайн үед түүний карьер ч МАХН-д өндөр байсан. Даанч өөрөө хаалгыг нь савж одсон. Одоо хаалгыг нь савж одсон намаа сонгох болсны шалтгаан чухам юу байв. Н.Энхбаяр хаяад явсан нөхөрт тал засна гэдэг өөрөө ихээхэн утга учрыг агуулах биз ээ. Үүний цаана ямар нэгэн томоохон тохироо байгаа болов уу.

 

Б.Мөсөн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан