УИХ-ын зарим гишүүд ”том толгойлж” МИАТ-ын онгоцыг саатуулжээ

 

Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь нар энэ сарын 13-нд Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд нисэх МИАТ-ийн онгоцыг саатуулж "том толгойлжээ". Онгоц энэ өдрийн өглөөний 08.01 цагт Улаанбаатараас хөөрөхөөр зорчигчдоо суулгаж эхлэхэд дээрх нэр бүхий гишүүд энгийн тасалбар барьж орж ирчихээд тусгай суудалд сууна хэмээн даналзсан байна.

Ц.Оюунбаатар, Д.Ганбат, Ж.Батсуурь нар онгоцны үйлчлэгч, нисгэгч нар руу “Бид энгийн суудалд суухгүй. Биднийг танихгүй байна уу. Энгийн суудалд суухгүй. Нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууна. Үгүй гэвэл онгоцыг чинь хөөргөхгүй” хэмээн бухимджээ.

Тэдний энэхүү маргааны улмаас нислэг 25 минут саатжээ. Тухайн үед МИАТ-ийн удирдлагын газраас хуваарьт нислэгт саад болж буй зорчигчдыг ачаа тээштэй нь хамт буулгаж, дараагийн нислэгээр явуул гэх үүргийг онгоцны жолооч, үйлчлэгч нарт өгөхөд тэд сая нэг тайвширч суудалдаа суусан байна.

24 ЦАГ.МН

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан
  • Зочин
    Zob shiidver gargasan bn, luivarchinguudiig ambaardah heregtei
    • 18 February 2016 00:39