Ажилгүйдлын тэтгэмж авах ажилгүй болсон иргэд нэмэгдсээр

Ажилгүйдлын тэтгэмж авах ажилгүй болсон иргэд нэмэгдсээр

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 2016 оны эхний нэг сарын улс орны нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийн талаар мэдээлэлээ.

 

Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт энэ оны нэгдүгээр сарын эцэст 9.9 их наяд төгрөг болж өмнөх сарынхаас 191.7 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.4 хувиар буурчээ. Гүйлгээнд гарсан бэлэн мөнгө 713.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 7.1 тэрбум төгрөгөөр өсч, өнгөрсөн оны нэгдүгээр сарын эцэстэй харьцуулахад 18.6 тэрбум төгрөгөөр буурсан байна.

 

Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.8 их наяд төгрөгт хүрчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 922.2 тэрбум төгрөг болсон аж. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 872.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оноос 215.5 тэрбум төгрөгөөр өссөн. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ энэ оны нэгдүгээр сард 415 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 79.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

 

Харин өрхийн сарын дундаж мөнгөн орлого өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын судалгааны дүнгээр 848.8 мянган, зарлага 858.6 мянган төгрөг болж, өнгөрсөн оныхоос орлого нь 123.4 мянган төгрөгөөр буурсан байна.

 

Нийгмийн халамжийн тэтгэмж, тэтгэвэр авах иргэний тоо 31.4 мянгаар нэмэгдэж, тэдэнд олгосон тэтгэврийн хэмжээ 2.4 тэрбум төгрөгт хүрсэн. Харин ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо нэмэгдэж, энэ оны нэгдүгээр сарын байдлаар хоёр тэрбум 194.7 сая төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжээр дамжуулж авсан байна. Мөн бүртгэлтэй ажилгүй иргэд 34.6 мянга болж, өнгөрсөн оны энэ үеэс 1.2 мянган хүнээр буурсан ч өмнөх сарынхаас 1.8 мянган хүнээр нэмэгдсэн. Уул уурхайн салбар дахь гадаад шууд хөрөнгө оруулалт зогссон нь ажилгүй иргэдийн тоог нэмэх нэг шалтгаан болсон ба улсын эдийн засаг саармагжиж, аж ахуйн нэгжүүд орон тооны цомхотгол явуулсан нь ажилгүй иргэдийн тоог нэмжээ. Ажил хайсан иргэдийн 53.1 хувь буюу 624.6 мянган нь эрэгтэйчүүд байна.

 

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт нүүрс, цайрын баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, бутармал чулуу зэрэг бүтээгдэхүүний олборлолт 25.3-91.2 хувиар буурчээ. Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарт цемент, хивс, төмөр бетон эдлэл, вакуум цонх, хаалга, тамхи, металл бэлдэц, ган төмөр хийц зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.0-99.8 хувиар буурсан байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан