ГУЛГАА МАССАЖ НЭРЭЭР БИЕИЙГ НЬ ҮНЭЛҮҮЛЖ БАЙСАН ГАЗРУУДЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

ГУЛГАА МАССАЖ НЭРЭЭР БИЕИЙГ НЬ ҮНЭЛҮҮЛЖ БАЙСАН ГАЗРУУДЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

Хаа сайгүй хадаастай байдаг Гулгаа массажны хууль бус үйлдэл нь илэржээ.

 

Эрүүгийн цагдаагийн газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд заасан “Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг”-тэй тэмцэх, “Гулгаа массаж” гэх нэрээр бусдын биеийг үнэлүүлж байж болзошгүй гэмт үйлдэлд цохилт өгөх зорилгоор Баянгол, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт ЭЦГ-аас харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагуудтай хамтарсан шалгалтыг  зохион байгуулсан байна.

 

Тус арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  “Фамилий”, “Скай массаж”, “Аle House”,”Ever Green” болон “Их ид” зоогийн газрын доор байрлах саун, массажны газрууд, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хот” зочид буудлын доор байрлах саун, массажны газар, “Тайгер” зэрэг саун массажны газруудад ашиг олох зорилгоор эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж, орогнуулж байсныг илрүүлэн нийт 24 орчим биеэ үнэлэгч охид, эмэгтэйчүүд, тэдгээрийн биеийг үнэлүүлдэг гэмт этгээдүүдийг олж тогтоож, харъяа дүүргийн цагдаагийн хэлтсүүдшалгалтын ажиллагааг явуулж байна.

 

Дээрх газруудыг өмнө нь удаа дараа хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан ч хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байсан байна.

Биеэ үнэлэгчдэд болон секс үйлчилгээ авч буй этгээдүүдэд хүлээлгэх эрүүгийн болон захиргааны  хариуцлага хангалтгүй байгаа нь биеэ үнэлэх асуудлыг өөгшүүлж, энэ төрлийн гэмт хэрэг таслан зогсоогдохгүй, далд байдлаар улам идэвхжсээр байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ