Иргэд "Эрдэнэс тавантолгой"-н хувьцаагаа худалдаалах хүсэлтэй байна

Иргэд "Эрдэнэс тавантолгой"-н хувьцаагаа худалдаалах хүсэлтэй байна

"Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв" төрийн бус байгууллага, тус байгууллагын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай нь УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцааг арилжаалах, захиран зарцуулах хүсэлтэй 508 хүний өргөдлийн эх хувийг хүргүүлж байгаагаа мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

 

Иргэд уг төрийн бус байгууллагад хандаж "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалахыг хүсэж өргөдөл өгч эхэлсэн байна. 2012 оноос хойш "Эрдэнэс тавантолгй" ХК-ийн хувьцаанаас 20 хүртэл хувийг иргэдэд 1072 ширхгээр эзэмшүүлээд 5-н жил болж байгаа юм. УИХ-ын 2015 оны "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах өөрчлөн зохион байгуулах үндсэн чиглэл батлах тухай" 70 дугаар тогтоолын хавсралтын 4,10 дахь заалтын дагуу "Эрдэнэс тавантолгойн" ХК-ийн хувьцааг арилжаалахыг чиглэл болгосон байдаг байна. Тус төрийн бус байгууллага нь ашигт малтмалын тухай хуулийн 5,6-д заасан стратегийн ач холбогдол бүхий орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина хэмээн заасныг үндэслэн энэхүү өргөдлөө хүргүүлж буй юм.

 

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийг 2010 онд Төрийн өмчийн хороо байгуулахдаа 15,000,000,000 ширхэг хувьцаатай байхаар зарласан байдаг. Зарласан хувьцааны хорь орчим хувь буюу иргэдийн эзэмшиж буй хувьцааг эргэлтэд гаргасан хувьцаа гэж үздэг бөгөөд иргэдийн эзэмшиж буй хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах нь хууль зүйн хувьд зохистой гэж үзэж байна Өргөдөл хүргүүлсэн 508 хүн эхний ээлжид бөгөөд цаашид нэмж хувьцаагаа арилжаалах хүсэлтэй иргэдийн өргөдөл хүргүүлнэ хэмээн Э.Алтаншагай хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм.  Дээрх 508 хүний өргөдлийн хувийг мөн УИХ-ын "Өргөдлийн байнгын хороо", "Эрдэнэс Монгол" ХК, Санхүүгийн зохицуулах хороонд мөн тус тус хүргүүлсэн байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

31-08-2018, 10:15
Их уншсан