"Next Model" шоуны түүхэнд анх удаа Монгол модель оролцохоор боллоо

"America's Next Top Model" телевизийн шоу нэврүүлгийн албан ёсны эрх бүхий "Аsia's Next Top Model" шоунд Монгол Улсын загвар өмсөгч анх удаа оролцохоор боллоо. Тус шоу нэврүүлэг 2012 оны дундуур анх үзэгчдийн хүртээл болж байсан бөгөөд энэ жил тав дахь удаагаа зохиогдох гэж байгаа юм. Энэ тухай модель С.Төгс өөрийн цахим хуудсандаа "Өнөөдөр дуусахаас өмнө энэхүү мэдээг дуулгах болсондоо таатай байна. Өнөөдрийг хүртэл ямар ч мэдээлэл өгөхгүй гэсэн гэрээнд гарын үсэг зурсан учраас юу ч хэлэх эрхгүй байлаа. Зохион байгуулагчдын хэлснээр ганц "Аsia's Next Top Model" биш "Next Model" шоуны түүхэнд анх удаа Монгол модель оролцохоор боллоо" хэмээн дуулгалаа.

 

Өвөрмөц дүр төрх, этгээд хувцаслалт, гайхалтай биеийн харьцаагаараа гадны загварын агентлагийнхний хараанд өртсөн загвар өмсөгч С.Төгсөө Сингапурын томоохон загварын агентлагт гэрээт загвар өмсөгчөөр ажилладаг. Мөн Берлиний загварын долоо хоногт оролцсон цорын ганц Ази загвар өмсөгч. Тэрээр энэ удаагийн тэмцээнд шилдэг 14-т багтаж үлдэж чадлаа. “Asia's Next Top Model Cycle 4”-ийн шилдгүүд ирэх гуравдугаар сарын 9-нд тодрох юм байна.

 

 

 

 

 

эх сурвалж: mongolcom.mn

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан