Баатарлаг нисэгчид олон зорчигчийн амь насыг аврав

Баатарлаг нисэгчид олон зорчигчийн амь насыг аврав

Пүрэв гарагт Доминикан улсын нисэх буудалд оросын нисэгчдийг алга ташин угтжээ. Тэд шатаж байгаа “Boeing 777” нисэх онгоцыг буулгаж чадсан байна.Нисэх онгоц шатаж, хэрэг дээрээ өрөөсөн хөдөлгүүр нь дэлбэрч, шатахууны савууд пиг дүүрэн байжээ. Энэ бүх явдал хөөрснөөс хойш 15 минутын дараа болсон байна. Тас хийх чимээ гарч, нисэгчдийн бүхээгтутаа орж иржээ.Багийнхны хамт Орос руу бараг 400 хүн нисч явсан байна. Тэд одоо хоёрдугаар сарын 11-нийг дахин төрсөн өдрөө гэцгээх болж байна.

Instagram izia_snusmumrik-т тавигдсан дүрс бичлэгт газардсаны дараахи нисэх онгоцноос зорчигчдыг буулгаж байгаа нь харагдаж байв.

“Boeing 777” нисэх онгоц Пунта-Кана хотоос хөөрч, Москвагийн Домодедовын нисэх буудалд буух ёстой байжээ. Нисэх онгоцонд 355 зорчигч, багийн 20 гишүүн явсан байна. Нисэх онгоцыг барагцаалвал 6 мянган метрийн өндөрт гарсны дараа бүх явдал эхлэжээ.

“Эхлээд... зүүн гар талд ямар нэг чанга тас хийх чимээ гарч, нисэх онгоц 300-400 метр доош унах шиг болсон. Агаарын хуйлралд орсон байж болох юм гэж эхлээд бид бодоцгоосон. Гучин орчим секунд нам гүм байснаа зүүн талын далавчинд гал гарч, хар утаа олгойдож... хүмүүс үймэлдэн, хашигаралдаж, хүүхдүүд уйлж байсан” гэж “Boeing 777” нисэх онгоцны дарга Константин Парикожа ярьсан байна.

Хэрэг явдал хоромхон зуур өрнөж, багийнханд шийдвэр гаргах хэдхэн минут л үлджээ. Хөлгийн дарга болон хоёрдугаар нисгэгч Игорь Кравцов нар гэмтэл гарсан хөдөлгүүрийг унтарааж, Пунта-Кана хотын нисэх буудлын зүг эргэсэн байна.

Асар том “Boeing 777” нисэх онгоц дэлхийн иргэний агаарын тээвэр дэх хамгийн том нисэх онгоцны нэг юм. Нисэх онгоцны хөөрөх үеийн жин барагцаалвал 297 тонн байжээ. Түлшний нөөц нь 170 гаруй тонн. Түлшний савууд пиг дүүрэн байсан бөгөөд учир нь Москва хүртэл бараг 12 цаг нисэх ёстой байсан юм. Энэ нь нөхцөл байдлыг бүр хүндрүүлсэн байна.

“Шийдвэрийг агшин зуур гаргах хэрэгтэй байдаг. Багийнхан маш чадварлаг ажилласан байна лээ. Нисэх онгоцны жин маш хүнд байсан учир, ийм нөхцөлд суулт хийх нь бас осолтой бөгөөд тоормосны бүх хэрэгслийг ашиглах аргагүй, реверсийг ажиллуулж болохгүй, учир нь нэг хөдөлгүүр ажиллаж, нөгөө нь унтарсан байсан” гэж ЗСБНХУ-ын гавъяат нисэгч, Оросын сонирхогчийн нисэхийн холбооны ерөнхийлөгч Виктор Заболоцкий болсон явдлыг тайлбарлажээ.

“Суулт хийх үеийн хурд маш их байсан, гэхдээ суулт гайхалтай зөөлөн болсон. Хурднаас болоод дугуйнууд үрэлтэд шатсан ч гал авалцаагүй, нисэх онгоцыг бүрэн зогсоход хөдөлгүүрт дахин гал гарсан. Багийнхан хаалгануудыг онгойлгож, хүмүүсийг хийлдэг шатаар яаралтай буулгасан” гэж Boeing 777 нисэх онгоцны зорчигч Эдуард Быковский ярьжээ.

Ийм явдал болсон нь тодорхой болмогц Пунита-Кана хот руу өөр нисэх онгоц илгээсэн байна. Тийнхүү одоо Москвад энэ нисэх онгоцыг буцаж ирэхийг хүлээж байна.

С.Инда

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан